Нийгэм мэдээ

“Томуугийн өвчлөл 0-15 насныхны дунд эрс нэмэгдэж байна”

Хичээл, сургууль эхэлж, иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор томуугийн өвчлөл, тархалт ихэсч байна. Амьсгалын замын халдварт өвчний улирал эхэлж байгаа энэ үед ялангуяа томуугийн тархалт өндөр байна. Энэ үед нэгдүгээрт, эцэг, эхчүүд өөрсдөө болон хүүхдүүдээ улиралд нь тохируулж хувцаслах, хоёрдугаарт, хэрэв томуугийн шинж тэмдэг илэрвэл эрт эмнэлэгт хандах, гуравдугаарт, хичээл эхэлсэн үед анги танхимын цэвэрлэгээнд анхаарах шаардлагатай.

Иргэд улирал солигдох үеэр дархлаа унадаг бөгөөд энэ үеэр ханиад томуугаар өвчилдөг. Тэр дундаа 0-15 насныхны дунд өвчлөл эрс нэмэгдэж байгаа аж. Манай улс өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд иргэдийг томуугийн дархлаажуулалтад хамруулж эхлээд буй. Одоогоор 45 мянга гаруй иргэнийг дархлаажуулсан байна.

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх болон өвдсөн үед илрэх шинж тэмдгийн талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс зөвлөгөө мэдээлэл хүргэж байна. 

Илрэх шинж тэмдэг:

  • Ханиах, найтаах
  • Толгой өвдөх, ядрах
  • Халуурах, бие зарайх
  • Хамар битүүрэх, нус гоожих
  • Хоолой өвдөх, хатах
  • Булчингаар өвдөх

Дээрх шинж тэмдэг илэрвэл харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж, эмчид үзүүлэн, зааврын дагуу эм хэрэглэнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2024-09-19 21:00

Худлаа мэдээлэл цацмааргүй байна. Томуу дэгдээгүй байна. Ханиад шуухниа л байна.

Холбоотой мэдээ

Back to top button