НИЙГЭМ

Загвар хоршоо, жимс жимсгэнийн аж ахуй байгуулахад тус бүр 10 төсөлд санхүүжилт олгохоор боллоо

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Загвар хоршоо, Жимс, жимсгэний аж ахуй, Зөгийн кластер байгуулахад зээлийн дэмжлэг үзүүлэх төсөл сонгон шалгаруулах хорооны хурал боллоо. Хурлыг танхим болон цахим хэлбэрээр хослуулан зохион байгуулав. Хурлын үр дүнд нийт

  •  2,258,390,000 төгрөгийн санхүүжилтийг хөдөө аж ахуйн загвар хоршооны 10 төсөлд,
  •  1,098,780,000 төгрөгийн санхүүжилтийг жимс, жимсгэнийн аж ахуй байгуулахад 10 төсөлд,
  •  191,635,000 сая төгрөгийн санхүүжилтийг зөгийн аж ахуйн кластер 2 төсөлд олгохоор шийдвэрлэлээ.

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон ХХААХҮ-ийн Сайдын 2024 оны А/26, А/27,А/205 тушаалаар нийт 7,3 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталсан. Үүнд:

  •  Зах зээл ба бэлчээрийн удирдлага төслөөс Загвар хоршоонд – 4,2 тэрбум төгрөг
  •  Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний хүрээнд Жимс, жимсгэний төрөлжсөн аж ахуйд – 2,8 тэрбум төгрөг
  •  Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний хүрээнд Зөгийн аж ахуйн кластер байгуулахад – 270,0 сая төгрөг

Хөдөө аж ахуйн загвар хоршооны зээлд 4,9 тэрбум төгрөгийн 26 төсөл, Жимс, жимсгэний аж ахуй байгуулах зээлд 5,4 тэрбум төгрөгийн 44 төсөл, Зөгийн аж ахуйн кластер байгуулах зээлд 652,8 сая төгрөгийн 5 төсөл хүсэлтээ баталгаажуулан хүлээн авч төсөл сонгон шалгаруулах ажлыг 4 үе шаттайгаар зохион байгуулсан юм.

Дэлгэрэнгүй жагсаалтыг дараах холбоос дээр даран үзэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button