ҮСХ: Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өссөн
2024 оны 8 дугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсөж, өмнөх сараас 0.1 хувиар буурсан байна.
Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар, хуучин орон сууцны үнэ 14.1 хувиар тус тус өсөж, харин өмнөх сарынхаас шинэ орон сууцны үнэ 0.7 хувиар, хуучин орон сууцны үнэ 0.1 хувиар тус тус буурсан байна.
2024 оны 8 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.06 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.28 сая төгрөгийн үнэтэй байна
2024 оны 8 дугаар сард шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Баянзүрх дүүрэгт 18.8 хувь (620.5 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Чингэлтэй дүүрэгт 1.3 хувь (48.6 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна. Хуучин орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт 27.0 хувь (970.7 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Чингэлтэй дүүрэгт 7.1 хувь (290.7 мянган төгрөг)-aaр өссөн нь хамгийн бага байна.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэдээлэл өгсөнд баярл�##�аа. Орон сууцны үнийг бууруулах т�##�аар засаг төр ямар арга хэмжээ авч байгаа болон авахаар төлөвлөсөн тухай мэдээлэл өгвөл сайн бна. Амжилт