"Баян" Р.Төмөрбазар Ц.Элбэгдоржоор дамжуулан, сайдын суудал "авч", хуулийн хамгаалалт үүсгэхээр зорьсон уу
МАН-ынхан парламентын сонгуулийн өмнө "баян" Р.Төмөрбазарыг сонгууль санхүүжүүлэх нь гэж хардаж саатуулсан. Харин сонгуулийн дараа түүнд сайдын суудал "зарсан" байх магадлалтай байна.
"Баян" Р.Төмөрбазарыг суллаж, түүний хамтрагч рэкетчин гэх Э.Хаш-Эрдэнийг хорьж байна
Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албанаас 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр "Баян Базар” гэх Р.Төмөрбазар, "Алтайн хүдэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ болон Х.Хаш-Эрдэнэ нарын арав гаруй иргэнийг баривчилсан. Тэднийг дээр дурдсанчлан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг хууль бусаар санхүүжүүлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулж, улмаар цагдан хорьж мөрдөн шалгаж эхэлсэн.
Үүний дараа Р.Төмөрбазарын хамаарал бүхий "Тээвэр хөгжлийн банк", "Алтайн хүдэр", "Бүрдэл майнинг" зэрэг 10 объектод нэгжлэг хийж санхүүгийн анхан шатны баримт материал, гадаад валют, эд зүйлсийг хурааж авсан байдаг.
Шүүхээс Р.Төмөрбазарыг нэг сар цагдан хорьсны дараа сулласан. Гэхдээ хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглож, хэргийг нь прокурорт буцаасан.
Харин одоо түүний хэрэг ямар шатанд явж байгаа нь тодорхойгүй байна.
Бид Р.Төмөрбазарын шүүх хурал товлогдсон эсэх талаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тодруулахад, "Хамгийн сүүлд хилээр гарах хориг тавьж сулласнаас хойш ямар нэг санал ирээгүй. Шүүх хурал товлогдоогүй. Р.Төмөрбазарын хэрэг шүүхийн шатанд бол бараг мартагдаад байна" гэх хариултыг өгсөн юм.
Мөн Р.Төмөрбазарыг суллахдаа "Алтайн хүдэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнийг хамтад нь суллажээ. Харин Р.Төмөрбазарын хамтран ажиллагч рэкетчин гэх Э.Хаш-Эрдэнийг үргэлжлүүлэн хорьж, шалгаж байгаа аж.
"Баян" Р.Төмөрбазар хуулийн хамгаалалт үүсгэхийн тулд Ц.Элбэгдоржоор дамжуулан, сайдын суудал худалдаж авсан уу
Уурхайгаар хөрөнгөжиж, эрх баригчдын арын нууц ноёнтон болсноор бүхнийг мөнгөөр шийдвэрлэж ирсэн Р.Төмөрбазарыг МАН сонгуулийн өмнө онилсон нь түүнийг их гарын нэгэн болохыг илтгэнэ. Нөгөө талаас томчуудад хэдэн төгрөг атгуулах байдлаар бүх асуудлаа болгож ирсэн Р.Төмөрбазар цаашдаа болгоомжтой байх шинэ айдаст автсан логик эндээс харагдана.
Түүнийг саатуулах болсон гол сэжим нь, Р.Төмөрбазар нь Ц.Элбэгдорж, Н.Номтойбаяр нартай ойрын харилцаатай явж ирсэн түүх юм. МАН болоод Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн гол тактик нь
- Ц.Элбэгдоржийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэг, монголд системийн авлига угсарсан автороор,
- Н.Номтойбаяр болоод МАК-ийг газрын хэвлий доорх баялгийг нийт ард түмэн эзэмших эрхтэй авчиг цөөн гэр бүл атгаж буйг шүүмжлэх байв.
Хаврын улс төрийн нөхцөл байдал нь Р.Төмөрбазарыг хамгаалах учиртай голлох томчууд МАН-ын "дайсан" болоод байв. Тиймээс ч УИХ-ын дараа Р.Төмөрбазар өөртөө хуулийн хамгаалалт үүсгэхийн тулд Л.Оюун-Эрдэнийн танхимд ямар ч хамаагүй сайд суулгах лоббиг хийсэн гэгдэж байна.
Сайдын суудал худалдан авах гол тохироог Ц.Элбэгдорж хийж, өөртэйгөө өмнө нь ойр ажиллаж байсан нэр бүхий залуу улс төрчийг сайд болгосон гэх яриа хөшигний ард хөвөрч байна.
Ерөнхийлбөл, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт АН-ыг төлөөлж орсон нэг сайдыг Р.Төмөрбазар Ц.Элбэгдоржоор дамжуулан өөрийн талд худалдан авсан байж болзошгүй байгаа юм.
Хэрэв ийм бол Р.Төмөрбазар энэ удаад хэргээс мултрах зүй тогтол нь бүрдчихэж. Үүнийг бататгах нэг зүйл нь түүнд холбогдох хэргийг шалгаж эхлээд таван сар болж байхад суллагдсан гэхээс өөр мэдээлэл байхгүй байгаа явдал.
Түүнийг Эрүүгийн хуулийн дөрвөн зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна
"Баян" Р.Төмөрбазарыг сулласан ч хэрэг нь цагаадаагүй. Түүнийг Эрүүгийн хуулийн "Хүнийг хүчээр алга болгох", "Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх" зэрэг хэд хэдэн зүйлээр шалгаж байгаа.
Тухайлбал,
- Эрүүгийн тухай хуулийн 18.13 дугаар зүйлийн "Банк хууль бусаар байгуулах, банкны төлбөрийн чадвар алдагдуулах"
- 18.6 дугаар зүйлийн "Мөнгө угаах"
- 13.4 дүгээр зүйлийн "Хүнийг хүчээр алга болгох"
- 17.6 дугаар зүйлийн "Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх"
Эдгээр зүйл ангиудын хоёр нь 8 хүртэлх жилээр зайлшгүй хорих ял шийтгэх заалттай. Харин нөгөө хоёрт нь их хэмжээгээр торгох эсвэл хорих, зорчих эрхийг урт хугацаагаар хориглохоор заажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баян базар Эбигээр дамжуулж сайдын сууд�##� авчээ
Элбэгдоржийг хүчээр aлга болгосон илбэчин биш үү? Эби АНУ-д сураггүй болсон гэж байна. Үхсэн байх.
Мөнгөтэй д�##�д эрх мэдэлтэй хүмүүсийн шүүх хур�##� дандаа хойшилдог юм аа. Тэгээд гадаад руу гараад зугтаасан байсан ч хилийн хориг тавьсан нтр гэж түмний чихэнд сонсгодог юм аа.
Элбэгдорж дунд нь явж л байгаа б�##�иар юм
Бариад хорьчихож болдоггүй юм уу
Сул т�##� нь мөнгөтэй юм чинь юу гэж баригдаж хоригдож байхав. Монголын шүүх мөнгөгүйг нь дээрэлхэж мөнгөтэйг нь дээдэлдэг газар болсон шүү дээ
Түй нулимс новшнууд дэлхийгээс �######�аасай билээ
угаасаа МУ Авилгажсан Төртөй , Хууль, Шүүхийн байгууллага нь Гэмт хэрэгтэнгүүд дээ Худ�##�дагдаж, Гэмт хэрэгтэнгүүдыг хаацайлж байхад МУ хэзээ ч өөдлөж, Шударга байд�##� тогтохгүй,
Сайхан юм аа сайхан юм. Ингэж дүрэмгүй амьдардаг хүний амьдр�##�ын нэгийг азыг булхайгаар авчихсан нөхдүүд байхгүй юу
Буруутныг шүүх ямар ч дүрэмгүй улсад амьдарч байна даа
Оюукаас өмнө хэзээ ч нурахгүй цамхаг бариад амь хорогдон суугчид
Чадварлаг юм аа
Мөнгөтэй хүн хэнийг худ�##�даж авч байдгиймдөө
бидний нүднээс д�##�д өчнөөн будлиан холио солио явагдаж л байгаа даа
Өөрийнхөө оронд нэг хүн хорьчих гээд л үзээд байгаа байх
Huuliin jijig jijig tsoorhoig ashiglaad shuugch nart mungu uguud l bolchihdog baihdaa
2028 оноос эхлээд монголд ёсзүйгүй худ�##� хуурмаг бузар булхайтай бүх хүмүүст шийтгэлийг нь мөнгөтэй эсэхээс үл хамаарч оногдуулах болно
Eguur.mn gej Genkogiin hoshnogonii alchuur bnaa. Erhlegch ni genkogiin nutgiinh. Genkogiin hergiig delgene geed nynbakter yriad ehlenguut l uur sedev bosgoj sevj bdag. Mydagbadam gj bas neg haaltiin gereetei hevleliin teneg
ene hujaa golgiig barij avaad alaachee Bazaraa huur olon hunii amiar togloson
Olon huuhnii alaar togloson nohoi doo
huuliin said
goe um aa. Mongotoi hun
Алтангэрэлийг сайд болгосон гэсэн үг үү
Сайд хэн байх нь хамаагүй, хэн зарсан нь чух�##�.
төр үгүй улс болжээ, ганц хулгайчид сөгдөөд л
Shaa shaa ????
Тарвагадорж, баянбазараа хоёрыг Хятад цустай эрлийзүүд гэж хүмүүс ярьдаг нь баттай үнэн шүү! Хүний хүүхэд хүрэн бөөртэй гэж энэ хоёр монголын ард түмний баялгийг хулгайлж баяжсанаас өөрөөр ард түмэнд хэрэгтэй юм юуч хийгээгүй дээ?
Алтангэрэл сайд уу тэгээд, нэрийг нь бичээч
Логик ярьсан логикгүй сэтгүүлч байна XD
Хүзүүгүйн үe хэдэн жилийн дараа дуусч хэн ч танихгүй нэгэн болно
Elbegee erunhiilegch mgl d bolj bga heregnii dund zaawal ner ni ywj l bdg buyan yuma tamine
Оюун-Эрдэнэ дийлэхгүй бгаа юмуу эсвэл илчлэх хүсэлгүй болсон уу хэн мэдлээ
Ингээд дүрэмгүй ауульгүй амьдрагсадыг өөгшүүлээд байхаар ард иргэд чинь хүртэл толгой нь олгой яахаас ч буцахгүй болоод байгаамшд.Хууль дэг журамтай оронд тайван амьдармаар байна шүү.Ямар нь дураараа ямар нь хуулийн дор амьдардаг юм бэ.
Bazaraag alsan ch nugel ni duusahgui ee
Алтангэрэл Базар 2 нэг түрийвчтэй