Гадаад мэдээ

НАТО болон Монгол Улс цэргийн штабын хэлэлцээ хийхээр тохирчээ

“НАТО"-гийн Цэргийн комиссын дарга Роберт Бауэр Монголд айлчилж, "НАТО"-гийн даалгаврыг гүйцэтгэсэн энхийг сахиулагчидтай уулзсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. Тэгвэл НАТО-гийн Цэргийн хорооны дарга адмирал Бауэр 2024 оны есдүгээр сарын 8-10-ны хооронд Монгол Улсад айлчлал хийсэн талаар олон улсын хэвлэлд мэдээлжээ.

Адмирал Бауэр айлчлалыг үеэр НАТО-гийн Монгол Улстай хийж буй хамтын ажиллагааны үнэ цэнийг онцолж, НАТО-гийн чадавх, харилцан ажиллах чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр яриа хэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх амлалт өгсөн байна.

Мөн 2024 оны аравдугаар сард НАТО-гийн төв байранд НАТО болон Монгол Улс цэргийн штабын хэлэлцээ хийхээр тохирчээ.

Мөн есдүгээр сарын 8-ны ням гарагт Адмирал Бауэр Таван толгод Энхтайванг дэмжих ажиллагааны сургалтын төвийн (PSOTC), хээрийн сургалтын талбайд зочилсон байна. Харин есдүгээр сарын 9-ний даваа гарагт Адмирал Бауэрыг Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабт зочлоход цэргийн хүндэт харуулууд  угтан авчээ. Адмирал Бауэр Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямбатай уулзаж, Монгол Улсын Зэвсэгт хүчний шинэчлэлийн талаар ярилцлаа гэж Mirage news мэдээлэв.

Энэхүү айлчлалын үеэр Косово, Афганистан улсад НАТО-гийн даалгаврыг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдын төлөөлөлттэй  Адмирал Бауэрыг биечлэн уулзсан байна. Монгол Улс 16 гаруй жилийн турш НАТО-гийн үйл ажиллагаанд хүчээ оролцуулсан. Эхлээд Косово (KFOR), дараа нь Афганистанд даалгавар гүйцэтгэж байсан юм.

Үүний дараа Бауэр Монгол Улсын БХЯ-нд зочилж, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Бригадын генерал Д.Ганхуягтай уулзсан байна. Мөн өдрийн орой Адмирал Бауэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргалтай уулзжээ. Харин айлчлалын төгсгөлд Адмирал Бауэр Чингис хааны хөшөөнд мөргөжээ.

НАТО болон Монгол Улс 2005 оноос хойш яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа өрнүүлж байгаа бөгөөд 2012 оны гуравдугаар сараас эхлэн бие даасан түншлэл, хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд тодорхой ажлуудыг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд  2024 онд Монгол Улс НАТО-той анхны бие даасан түншлэлийн хөтөлбөрт шилжсэн. Үүнд эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын хөтөлбөр, уур амьсгалын өөрчлөлт ба аюулгүй байдал, онцгой байдлын менежмент, хүний ​​​​аюулгүй байдал, кибер хамгаалалт зэрэг олон асуудал багтаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2024-09-12 11:37

ОРОС ХЯТАД ХОЁР НАТО ГЭХЭЭР ӨМДӨНДӨӨ ШЭЭС АЛДДАГ. МОНГОЛ УЛС НАТО Д ГИШҮҮНЭЭР ЭЛСЭНЭ ГЭВЭЛ ЯАХ БОЛ.

Зочин
Зочин
2024-09-12 20:25
Reply to  ЗОЧИН

Хэрвээ НАТО-д элсэнэ шэж тэнэгтвэл млнгол улс газрын хөрснөөс арчуулна гэдгийг монголын насанд хүрсэн иргэд яс махандаа шингэтэл ойлгох хэрэгтэй.

zochin
zochin
2024-09-12 12:50

Mongol uls nato d elsen gevel 2 dahi ukrain bolno. golin hamtiin ajillagaanii chiglel chuhal unshlaa.yamarch tsereg zevsegleliin yum alga baina. enhiig sahiulah taliin yum baina. ontsgoi baidaliin taliin yum behjuulj boloh yum . endees notoi notstoi yum guij bolohgui. tegsenees oor ulsuudtai uneheer tiim ondor hemjeend ajillaj bui yum bol mash sain torol buriin sum galt heregseliin uildver dron uildverleh suuliin uyen uildver bariulj avah heregtei. uchiran oorsdoo hiideg morloo oros ukrain 2 sum galt heregsleer mash dutagdaj baina. tuuh yarival 1913-1914 ond Bogd haant Mongol ulsiin tsereg Omnodmongoliig choloolchihood haant oros tseregee tatah shaardlaga tavisan uuniig Mongolchuud biyeluuleegui uchraas oros sum galt heregsel niiluulehee zogsooson ingeed buugui sumgui bolj arga buyu tseregee tataj 2 Mongol uurd hagatssan.1939 1945 ond Mongol tsereg baildahad sum galt heregsel iheehen dutagdaltai baisan tuuhtei.tegeheer yaj iij baigaad sum galt heregsel dronii uildvertei bolmoor baina

Зочин
Зочин
2024-09-12 20:31

Манай энэ төрийн баыгууллагын тэнэг дарга нар тэр тусмаа энэ БХЯ-ны тэнэг сайд болон тэнэг генер�##�ууд НАТО-гийн хар санаатай нохойн гөлөгэүүдтэй сүжирч гэрээ хийж тэнэгтэж байгаад хрёр хөршийнхээ дургүйг хүргэж байгаад эх орноо сүйрүүлж ард иргэдээ үхэлд хүргэх вий дээ үхэж байсан тэнэг П-нүүдээ.

Зочин
Зочин
2024-09-12 22:29

Цэрэг батлан хамга�##�ахын луйварсчин л�##�аруудаа ногоон нүдэн нүгэлт Зеленский хулгайч шиг НАТО гэж гүйж тэдний �######�ийг долоож гүйж байгаад эх орноо украйн шиг сүйрүүлж будаа болгов доо. Хэрвээ тэгэх юм бол та нар шиг л�##�арууд монголд хмьдрах нь битгий хэл үхсэн хойно чинь ч шарилыг чинь булах газар монголд байхгүй шүү. Үүнийг �##�хам тутамдаа санаж НАТО гэх шун�##�тангуудаас сан�##� болон санаагаа тат!!!!

Зочин
Зочин
2024-09-12 22:45

Энэ нэг сүү долоосон гөлөг шиг хулгайч царайтай нөхөр яагаад манайд гүйж ирээд байнаа.

Иргэн
Иргэн
2024-09-16 19:36

Монгол улс эвсэлд үл нэгдэнэ, төвийг сахина гээд байсан юу вэ? Бид яавч НАТО гэсэн цэрэг улс төрийн байгууллагатай сүжирч сүлэлдэж �##�иваа үйл ажиллагаанд нь оролцож болохгүй бөгөөд тэдний �##�ь ч хэлбэрийн нэгж, с�##�барыг Монгол улсын нутаг дэвсгэр ямар нэг хэлбэрээр байгуулж хэзээ ч болохгүй. Ийм байд�##� гаргах нь Монгол улсын болон 2 хөрштэйгээ энх тайвнаар зэрэгцэн орших эрх ашигтай ноцтой зөрчилдөхөд хүрнээ.

Холбоотой мэдээ

Back to top button