Нийгэм мэдээСПОРТ
Паралимпын усанд сэлэлтийн тамирчин Х.Номуун “Алтангадас одон“ хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олимп, паралимпт алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид болон тэдний багш, дасгалжуулагчдад хүндэтгэл үзүүлж, төрийн дээд шагнал гардуулж байна.
Энэ үеэр Паралимпын усанд сэлэлтийн тамирчин Х.Номуун "Алтангадас одон" хүртлээ.
Түүний хувьд Хятадын Ханжоу хотноо болсон Азийн спортын 4-р пара наадамд оролцсон бөгөөд чөлөөт сэлэлтийн 400 метрийн зайг 7:13 минутад туулснаар 6-р байрт орсон билээ. Ингэснээр тэр Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, Азийн пара наадмын усанд сэлэлтийн төрөлд өрсөлдсөн анхны монгол тамирчин болж, түүхэн амжилтыг бүтээсэн байдаг.
Сонирхуулахад, Х.Номуун Азийн пара наадамд оролцож буй Монголын багийн хамгийн залуу (16 настай) тамирчин байсан билээ.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гайх�##�тай Баяр хүргэж сайн сайхныг хүсье
Баяр хүргэе.
Mundag ohind bayar hurgeye ee!
Мундаг охиндоо баяр хүргэе... Ээжид нь бас баяр хүргэе... Гоё дуулдаг гоё охин байсан шүү...