Гадаад мэдээ

К.Харрис, Д.Трамп нар улс төрийн дайсагналаа түр хойш тавилаа

Ерөнхийлөгч Жо Байден, Дэд Ерөнхийлөгч Камала Харрис, Ерөнхийлөгч асан Дональд Трамп, сенатор Ж.Д.Вэнс нар есдүгээр сарын 11-ний халдлагын 23 жилийн ойн өдөр улс төрийн дайсагналыг хэсэгхэн хугацаанд хойш тавьж, террорист халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэжээ.

2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр болсон уг халдлага 3000 орчим хүний ​​аминд хүрсэн юм.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Харрис болон түүний өрсөлдөгч Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Трамп нар мягмар гарагийн /2024.09.10/ шөнө маргаантай мэтгэлцээн өрнүүлсэн. Гэвч маргааш өглөөн нь амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн хамтдаа жагссан байна. Ингэхдээ гар барин хэдэн үг солилцожээ.

Мөн Нью-Йоркт болсон ёслолд Бүгд найрамдах намаас дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч сенатч Жей Ди Винс, мөн Нью-Йорк хотын дарга асан Майкл Блүүмберг нар оролцсон байна.

Ингэхдээ “Аль-Каида” бүлэглэлийн амиа золиослогчдын жолоодсон нисэх онгоц Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг мөргөж сүйрсэн газрын ойролцоо цугларч эмгэнэл илэрхийлсэн байна. Энэүеэр дээрх халдлагын хохирогчдын нэрсийг уншжээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү ёслол нь Манхэттэн, Пентагон болон Пенсильвани муж улсад нисэх онгоц осолдсон газарт болдог байна. Иймд Ж.Байден, К.Харрис нар дараа нь “United 93” нисэх онгоц осолдсон Пенсильвани муж улсын Шанксвилл хотыг зорьжээ.

Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч нар мөн Пентагонд болсон ёслолын үйл ажиллагаанд оролцсон байна. Үүний дараа Харрис, Байден нар 93-р нислэгийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолд оролцохоор Пенсильвани мужийн Шанксвилл хотыг зорилоо гэж CNN агентлаг мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button