Нийгэм мэдээ

Н.Алтаншагай: I хорооллын дулаан алдагдалтай 234 айлыг нэг удаа улсын төсвөөр засварлаж өгнө

СХД-ийн 1 дүгээр хорооллын дулаалга, засвар хийх шаардлагатай байрнуудад УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Алтаншагай нар ажиллаж байна. Энэ үеэрээ иргэдэд дараах мэдээллийг өглөө.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: 1990 оноос өмнө баригдсан барилгуудын өмчлөгч этгээдүүд гадна дээврийн пасад, лифтний асуудлыг тавьдаг. Энэ нь яг одоо дундаа хэсгээ өөрчилж байгаа зүйлүүд байгаа. Хоёрдугаар, бид сүүлийн жилүүдэд эрчим хүчний либералчлалын асуудлыг их ярьж байна. Үүний цаана үнэ тарифыг чөлөөлөх асуудал яригддаг. Урьтаж эдгээр асуудлуудыг шийдэхийн тулд хэрэглэгчээ бэлдэх ёстой. Өөрөөр хэлбэл, хэмнэлттэй хэрэглээг бий болгох, дулаан алдагдалтай зүйлүүдээ багасгах замаар эрчим хүчний либералчлалыг дэмжиж оролцох зайлшгүй шаардлага байгаа. Хүлэмжийн хийг бууруулах, ногоон эдийн засгийг дэмжих зэрэг монгол улсын хүлээсэн үүргийн биелэлтийг хангахад маш том дэм болж байгаа гэж бид үзэж байна. Улаанбаатар хотод байгаа иргэдийн дийлэнх тавьж байгаа уг асуудлыг шийдээч ээ, хэн авч явж буйг тодорхой болгож өгөхийг хүсдэг.

Өнөөдөр СӨХ-үүдийн үйл ажиллагаа маш хангалтгүй байдаг. Сууц өмчлөгчдийн холбооны эрхзүйн байдлын тухай хуулийг шинэчлэхийн өмнө үүсчхээд байгаа нийтийн зориулалттай өмчлөлийн асуудлыг шийдэхээс өөр гарцгүй байгаа. Тэгэхээр энэ хүрээнд засгийн газрын үйл ажиллагааны  хөтөлбөрт сая нэг удаадаа нийтийн зориулалттай орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор бусад орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлэх эргээд өмчлөгчтэй нь хамтрах асуудлыг шийдье гэдэг байр суурийг тусгасан байгаа юм. Энэ хүрээнд Н.Алтаншагай гишүүн бид хоёр улсын болон орон нутаг, дүүргийн төсөв дээр уг асуудал дээр тусгах эсэхийг саналаа тавьж, хүсэлтээ уламжилж байгаа. Аймгийн удирдлагуудын зүгээс дэмжиж ажиллана гэдэг зүйлийг хэлж байна.


УИХ-ын гишүүн Н.Алтаншагай: Гэр хороолол, байшин хороололд тулгамдсан олон асуудал байдаг. Байшин хороололд тулгамддаг гол асуудлуудын нэг нь дулаан алдалт, дээвэр, пасад гэсэн үндсэн гурван асуудал байгаа. Үүнийг СӨХ-ийн хүчин чадвараар шийдэх ямар ч боломжгүй. СХД-ийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 234 байр блок эрчим хүчний алдагдалтай гэсэн тооцоолол байна. Үүнийг бид бүхэн ярилцаад засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулж дөрвөн жилийн хугацаанд үе шаттайгаар нийслэл дүүргийн түвшинд шийдвэрлэх шийдвэр гаргасныг иргэддээ танилцуулж, мэдээлэх нь зөв байх.

Бидний зогсож байгаа I хороолол бол үндсэндээ 1970 оны сүүл 1986 оны үед баригдаж дууссан. Энд бол одоогоор 155 блок барилга байгаа гэсэн судалгаа байна. Иймд дээрх бүх асуудалтай холбогдуулан цогцоор нь шийдэхийн тулд засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулсан. Иймд "Ирэх жилээс нийслэлд тодорхой асуудлуудыг тавиад үе шаттайгаар 4 жилийн хугацаанд шийдье" гэсэн шийдэл гарсан" гэлээ.

Шууд дамжуулалт

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-12 20:25

Хуучны байрны сөх үнийг нэмэх тухай л ярьж байна гэсэн үг юмны үнийг л нэмэгдүүлэх дон туссан гарууд

Зочин
Зочин
2024-09-13 06:57

Bairnii ailuud goe ym uu uls vnen erhlvvlj bnduu harin ger horoololiinhon gaduurhdsan hvvhed aytai utaatai hogtoi hortoi shawar shawhaitaigaa yadruuhan neg ail in gal tasalchihsan bgaadaa zarim ail urhvvd in hordchihguihanshig uwliig barchihman gej bodjil suugaa ene uls estoi yalwartai handhiimaa

Зочин
Зочин
2024-09-14 09:37
Reply to  Зочин

газрын эзэд ядуу биш шүү дээ харин ч хувийн эдлэн газартай байрнаас илүү том том хаустай биз дээ төрөөс шөнийн тогны мөнгийг хүртэл төлдөг

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button