"Нэткапитал" санхүүгийн групп, "Сайн моторс" хамтран зохиосон аяны супер азтан тодорч, "Jetour Х1" маркийн машинаа гардлаа
"Netpay" аппликейшн, "Сайн моторс" ХХК хамтран арван азтан шалгаруулах хамгийн том шагналтай аян зарлаж, шагналын эздэд өнөөдөр бэлгийг нь гардууллаа. Аз од нь гийсэн супер азтанаар Завхан аймгийн Төгс буян жавхлант хийдийн лам Д.Цэрэнсодном тодорч, "Jetour Х1" маркийн машинаа гардав. Бусад есөн азтан Iphone 15, Samsung s24 plus, playstation, starlink, huawei buds, мөнгөн урамшуулал, Galaxy watch гэх мэт гайхалтай бэлгүүдийн эзэн болсон юм.
Азтан шалгаруулах аяны талаар Нэткапитал санхүүгийн группын гүйцэтгэх захирал Б.Хуншагай ярихдаа, “Нэткапитал санхүүгийн групп яагаад аянд оролцох болсон гэхээр, монголын нийт ард түмэнд 33 дугаар зуны олимп, 17 дугаар зуны паралимпыг шууд үзэх, үүгээр дамжуулж монголынхоо баг тамирчдыг дэмжих боломж олгох зорилготой байсан. Дээрээс нь Нэткапитал санхүүгийн групп 16 жилийн турш салбартаа тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс бид нийгмийн хариуцлагын хүрээнд, эргээд харилцагчид руугаа чиглэсэн арга хэмжээ зохион байгуулсан. Урамшуулалт аянд Netpay аппликейшн, Сайн моторсын харилцагчидаас нийт 400 мянга гаруй сугалаа бүртгэгдсэн байна. Үүнд маш их баяртай байна” гэлээ.
Харин супер азтан Д.Цэрэнсодном азтан сэтгэгдлээсээ хуваалцлаа.
Тэрээр, “Намайг Д.Цэрэнсодном гэдэг. Завхан аймгийн бурхан шашинтны төвд суудаг. Лам хүн байна. Сэтгэгдэл маш өндөр байна. Би өмнө нь огт азтан болж байгаагүй. Гэнэтийн азтан болсондоо маш их баяртай байна. Хүнд аз ёндоо гэж байна. Сэтгэл зөв бол заяа зөв гэдэг шиг зөв сэтгэлтэй явбал болдог юм байна. Өчигдөр Завханаас ээжтэйгээ автобусаар ирсэн. Ах маань тосож авсан. Машинаа хараад, энэ машины эзэн болсондоо маш их баяртай байна. Нутаг руугаа буцахдаа ганган машинаа хөлөглөөд давхина даа” гэв.
Бусад азтанууд сэтгэгдэл өндөр байгаагаа хэлж Netpay аппликейшны давуу талуудыг дурдсан юм.
Тэд:
- Сэтгэгдэл маш өндөр байна. Манай эгч Playstation 5 хожсон. Гэхдээ бараг би ашиглах байх. Playstation 5 бол залуусын дуртай, тоглохыг хүсдэг зүйл. Netpay аппликейшнээр зээл авч төлөөд, зээлийн эрхээ дахин сунгах боломжтой юм билээ. Эгч маань энэхүү аппликейшны хэрэглэгч байснаараа өнөөдөр азтан болоод, энд зогсож байна.
- Манай охин энэ байгууллагуудын үнэнч хэрэглэгч. Starlink гэх гайхалтай төхөөрөмж гардаж авлаа. Гар утасны аппликейшнээ ашиглаад бүх төрлийн зээл, худалдан авах ажиллагаагаа явуулдаг нь Netpay aппликейшныг сонгох шалтгаан болсон. Үүгээрээ их давуу талтай гэж үзэж байна. Цаг зав хэмнэсэн сайхан үйл ажиллагаа явуулдаг компани” гэсэн юм.
-Шилдэг азтанд бэлэглэсэн Jetour Х1 маркийн автомашины давуу талуудыг дурдвал-
- Дэлхийд загвар дизайны шийдлээрээ гайхагддаг алдарт брэндийн ахлах дизайнер Хакан гардан, уг машины дизайныг гаргасан тул загварлаг, орчин үеийн үзэмжээрээ гойд ялгарсан,
- Монголын эрс тэс уур амьсгал, бартаатай нөхцөлд тохирсон чанартай,
- Өвлийн улиралд зориулсан нэмэлт сонголтуудаар тоноглогдсон,
- Алсаас асааж, унтраах боломжтой
- Машины руль, урд, хойд дөрвөн суудал нь халдаг.
- Машинд аюулгүйн болон жолоодлогын хамгийн сүүлийн үеийн ухаалаг системийг нэврүүлж,
- Дуу хоолойгоор удирдах систем
- 540 градус панаромик орчноо хянах камер
- Ухаалаг жолооны хүрдийн систем
- Утасгүй цэнэглэгч
- Ухаалаг зогсоолын системтэй бүтээснээрээ онцлог юм.
Ташрамд дурдахад Netpay дижитал зээлийн аппликейшны хэрэглэгчид хүссэн газраасаа таван сая төгрөг хүртэлх зээлийг ямар ч хураамжгүй авдаг. Зээл олгох үйл явц 100 хувь онлайнаар явагддаг учраас гар утсаараа хүсэлтээ илгээгээд, хамгийн хурднаар гэрээ байгуулах боломжтой. Мөн Netpay-ийн хамтрагч байгууллагуудаас хоёр сая хүртэлх төгрөгийн дүнтэй бараа бүтээгдэхүүн шимтгэлгүй, хүүгүй авч, төлбөрөө 4-6 хувааж төлөх үйлчилгээтэй. Бүр цаашлаад шинээр бүртгэл үүсгэх, зээл авах, зээл төлөх болон хамтрагч байгууллагуудаас бүтээгдэхүүн үйлчилгээ авах бүрдээ Netpoint оноо цуглуулах юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.