Нийгэм мэдээ

Дэлхийн шатрын олимпиад: Монгол эмэгтэйчүүд хоёр дахь өрөгтөө хожлоо

Дэлхийн шатрын 45 дахь олимпиадад оролцохоор Унгар улсыг зорьсон Монголын баг тамирчдаас сайхан мэдээ ирлээ.

Манай эмэгтэй шатарчид өчигдөр эхний өрөгтөө Гватемал улсын багийг 4:0 харьцаагаар буулган авсан. Харин хоёр дахь өрөгтөө Монако улсын багтай өрсөлдөж 3:1 харьцаагаар хожлоо авлаа.

Эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд дэлхийн гранд мастер Т.Мөнхзул, Д.Номин-Эрдэнэ, ОУХМ Б.Мөнгөнтуул, ОУШХ-ны мастер Э.Хүслэн, Б.Мөнгөнзул нар явжээ. Харин эрэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд ОУХМ Г.Амартүвшин, С.Чингүүн, ОУШХ-ны мастер Э.Баасансүрэн, М.Амилал, Х.Итгэлт нар багтаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button