ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Монголбанк бодлогын хүүг 10 хувь болгож, буурууллаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2024 оны 9 дүгээр сарын 10,  13-ны өдөр ээлжит хуралдаанаа хийлээ.

Үүгээр,

  1. Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувь болгох;
  2. Банкуудын төгрөгийн эх үүсвэрийн заавал байлгах нөөц (ЗБН)-ийн хувь хэмжээг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 10 хувьд хүргэх;
  3. Бодлогын хүүгийн коридорыг бодлогын хүүгээс +2, -2 нэгж хувьд тогтоож өргөн болгох;
  4. Банкны заавал байлгах нөөц тооцох сууриас хасаж тооцож буй зарим төрлийн эх үүсвэртэй холбогдох шийдвэрийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн жилийн инфляц 2024 оны 8 дугаар сард улсын хэмжээнд 6.5 хувь, Улаанбаатар хотод 6.2 хувьтай гарчээ. Төсвийн тодотголын нөлөөгөөр ирэх онд дотоод эрэлт тэлж, мөнгөний бодлогын хатуу төлөв үргэлжилж, худалдааны түнш орнуудын инфляц бага, валютын ханш харьцангуй тогтвортой хадгалагдахаар байгаа тул инфляц дунд хугацаанд зорилтын интервалд тогтворжино гэж Монголбанкнаас үзэж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button