Нийгмийн

Хадгаламждаа мөнгө нэмээд NURA эрүүл мэндийн багц шинжилгээний эрх аваарай

Хадгаламж хэзээ ч багадахгүй. Гагцхүү түүнийг дадал зуршил болгосноор та өөрийн хүсэж, зорьсондоо хүрч чадна.

Ирээдүйнхээ төлөө хуримтлал үүсгэж буй харилцагчдадаа зориулан Хаан банк 2024 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хуримтлуулах дадлыг тань дэмжсэн ээлжит урамшуулалт аянаа зарлалаа.

Энэхүү урамшуулалт аянд 2024 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, эсвэл 2024 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс өмнө интернет банкаараа дамжуулан нээсэн 6 болон түүнээс дээш сарын хугацаатай төгрөгийн хадгаламжийн дансандаа орлого нэмсэн харилцагчид хамрагдах боломжтой юм.

Таны хуримтлалдаа нэмсэн орлогын 100 мянган төгрөг тутамд эсвэл хадгаламжийн дансандаа нэмсэн орлого  100 мянган төгрөг хүрэх тутамд нэг тохирлыг эрх үүсэх бөгөөд нэг харилцагч хэдэн ч тохирлын эрх цуглуулж болно. Хэрвээ та хадгаламжгүй бол яг одоо Khan Bank аппликэйшний данс цэс рүү ороод  шинээр данс нээх цэсээр дамжуулан хормын дотор хадгаламжаа үүсгээрэй.

Ийнхүү гэрэлт ирээдүйгээ баталгаажуулж, санхүүгийн зөв дадал өөртөө суулгасан 5 харилцагчид NURA эрүүл мэндийн багц шинжилгээний эрх бэлэглэх юм.

Тохирлын хуваарь:

  • 1-р ээлжийн тохирол: 2024.08.12-2024.09.30-ны өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас 5 харилцагчийг 2024.10.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фейсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулж NURA эрүүл мэндийн багц шинжилгээний эрхийн бичгээр урамшуулна.
  • 2-р ээлжийн тохирол: 2024.10.01-2024.10.31-ний өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас тохирлын эзнийг 2024.11.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.
  • 3-р ээлжийн тохирол: 2024.11.01-2024.11.30-ны өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас тохирлын эзнийг  2024.12.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.
  • 4-р ээлжийн тохирол: 2024.12.01-12.31-ний өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас тохирлын эзнийг  2025.01.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна. Шууд амжуулалтыг хөндлөнгийн аудит болон харилцагчдын төлөөллөөс бүрдсэнбагийн хяналт дор явуулна.

Тохирлын эрх шалгах:

Харилцагч та ХААН Банканд бүртгэлтэй утасны дугаараас 131917 тусгай дугаарт tohirol, Tohirol, Tokhirol, tokhirol текстийг мессежээр илгээн тохирлын тоог шалгах боломжтой. Дэлгэрэнгүй тохирлын дугаарыг банканд бүртгэлтэй и-мэйл хаягтаа хүлээн авна.

Тохирлын эрх хасагдах нөхцөл:

Аяны хугацаанд орлого хийсэн боловч хугацаатай хадгаламжийн хугацаа дууссан бол, Болзол хангасан хугацаатай хадгаламжийн дансыг гэрээт хугацаанаас өмнө цуцалсан бол, Өмнөх ээлжийн тохирлуудад шалгарсан харилцагч дараагийн ээлжийн тохирлуудад дахин хамрагдах боломжгүй.

Харилцагч та ХААН Банкны онлайн хадгаламжийн бүтээгдэхүүн үйлчилгээний төрлүүдээс өөрийн хүсэл зорилгод нийцэх бүтээгдэхүүн үйлчилгээг сонгон хуримтлуулж хэвшээрэй.

Дэлгэрэнгүй нөхцөл, мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button