Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин цөмийн бөмбөг туршиж Украинд хариу барьж магадгүй

Хэдэн сарын өмнө барууны удирдагчид Украинд барууны зэвсгийг ашиглан ОХУ-ын хилийн бүсэд цохилт өгөхийг зөвшөөрсөн юм. Харин алсын тусгалтай барууны зэвсгийг ОХУ-ын газар нутагт цохилт өгөхөд хэрэглүүлэх тал дээр илүү нухацтай хандаж, зөвшөөрөөгүй.

Тэгвэл баасан гарагт /2024.09.13/ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер нар энэ талаар хэлэлцсэн нь анхаарал татах боллоо. Хоёр улсын удирдагчид Вашингтон хотноо уулзаж тус асуудлаар хэлэлцсэн нь баруун, дорнодын орнуудын харилцаа дордож буй мөчид өрнөв. Тодруулбал АНУ-ын ATACMS, Их Британийн Storm Shadow алсын тусгалтай пуужингаар ОХУ-д цохилт өгөхийг зөвшөөрөл талаар хэлэлцэж буй.

Кремль үүнийг эсэргүүцэж, зөвшөөрөл олгохгүй байх талаар өнгөрсөн лхагва гарагт /2024.09.11/ анхааруулга өгсөн юм. Ингэхдээ Кремль тийм зөвшөөрөл олгох нь АНУ, Европын Украины дайн дахь оролцоог шууд нэмэгдүүлэх тул Москва хариу арга хэмжээ авна гэсэн. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн пүрэв гарагт /2024.09.12/ маш тодорхой анхааруулга өгсөн. Тэрбээр ийм зөвшөөрөл олгосноор баруун ОХУ-тай шууд байлдаж байгаа асуудал болж, дайны мөн чанарыг өөрчилнө гэсэн юм.

Путин хэрвээ баруун тийм шийдвэр гаргавал үүнд зохих хариу арга хэмжээ авна хэмээсэн ч ямаршуу хариу барихаа мэдэгдээгүй. Гэхдээ тэрбээр зургаадугаар сард баруунд цохилт өгөх зайнд буй дайснуудад нь ОХУ-ын зэвсэг нийлүүлэх талаар ярьсан. Мөн АНУ, Европын холбоотнуудад цохилт өгөх зайнд пуужингууд байрлуулж болно гэсэн билээ.

Тэгвэл Хамбург дахь Энх тайвны судалгаа, аюулгүй байдлын бодлогын хүрээлэнгийн зэвсгийн шинжээч Ульрих Куен цөмийн зэвсгийн мессеж илгээх байдлаар хариу арга хэмжээ авч магадгүй гэжээ. Жишээ нь цөмийн зэвсэг турших сонголт гаргахыг үгүйсгэхгүй гэж Куен хэлсэн байна.

Гэхдээ тэр “Цөмийн зэвсэг турших нь дайныг эрс хурцатгана. Яагаад гэвэл туршсаных нь дараа барууны орнууд хийж байгаа зүйлээ үргэлжлүүлсээр байвал цөмийн зэвсэг ашиглахыг эс тооцвол Путинд ямар хөзөр үлдэх вэ” хэмээсэн юм.

ОХУ нь 1990 онд буюу ЗХУ нуран унахаас хэдхэн жилийн өмнө л цөмийн зэвсэг туршиж байсан. Тэр цагаас хойш атомын бөмбөг туршаагүй тул Путин ийм шийдвэр гаргавал илүү аюултай эрин эхэлж байгааг илтгэнэ гэж Куен хэлжээ.

Австри дахь Инсбрукийн их сургуулийн аюулгүй байдлын мэргэжилтэн Герхард Манготт мөн үүнтэй ижил бодолтой байна. Тэрбээр нэгэн ярилцлага өгөхдөө ОХУ цөмийн зэвсэг туршиж хариу барих боломжтой ч маш магадлал бага, гэхдээ цөмийн мессеж ямар нэгэн байдлаар илгээнэ хэмээсэн юм.

ОХУ-ын НҮБ-д суугаа Элчин сайд Василий Небензя баасан гарагт Аюулгүйн зөвлөлийн өмнө мөн анхааруулга өгсөн. Тэрбээр Украин ОХУ-ын эсрэг алсын тусгалтай зэвсэг ашиглах нь цөмийн зэвсэгтэй орны эсрэг шууд дайсагнасан арга хэмжээ болно гэсэн нь анхаарал татаж байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тэмүүл
Тэмүүл
2024-09-16 08:35

Туршилт биш. Шууд хэрэглэнэ.

Кккк
Кккк
2024-09-16 12:20

Сайхан2 худлаа том2 юм яариад бдаг эрэгчин эмэгчнээ үзэх хэрэгтэй тэхгүй бол нээх том улс бна хаа сайгүй хэдэн �##�уурчин явуулж хүн �##�уулаад улс төрчдөө �##�ж хядаад дэлийд рекэт хдэг дээрэмчин маягын улс болж бусад улс ороныг өвдөг сөхрүүлж байлгах хүсэлтэй бж болохгуй шүү дээ даян дэлийд эх тайван амар амглан ак жарг�##�тай бх ёстой бт�##� нэг улс л дураараа дургиж бна гэ баймааргүй юм

Зочин
Зочин
2024-09-16 18:00

Явж явж өнөөх "энх тайвныг эрхэмлэгч" ах маань л агсан согтуу загниад, дайн дажин эхлүүлээд, атомын бөмбөгөөр айлгаад байхымаа !

Холбоотой мэдээ

Back to top button