Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ, ОХУ-ын армийн хамтарсан сургуулилт Японы тэнгист дууслаа

ОХУ болон БНХАУ-ын зэвсэгт хүчний хамтарсан зургаан хоногийн сургуулилт Японы тэнгист дууссан байна. БНХАУ-ын төрийн өмчит телевиз мэдээлснээр “Northern/Interaction-2024” нэртэй тус сургуулилт нь хоёр улсын стратегийн харилцааг гүнзгийрүүлж, аюулгүй байдлын заналхийлэлд хариу өгөх чадварыг бататгах зорилготой гэжээ.

Одоо тэрхүү сургуулилт энэ сарын сүүлээр Охотскийн тэнгист үргэлжлэх төлөвтэй байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сургуулилтын эхэнд мэдэгдэл хийхдээ “АНУ болон тэдний дагуул орнууд ОХУ, БНХАУ-аас үзүүлж буй заналхийлэл гэх нэр дор ОХУ-ын баруун хилийн ойролцоо, Арктик болон Ази-Номхон далайн бүс нутагт цэргийн хүчээ нэмэгдүүлж байна” хэмээсэн юм. Тэрбээр нэмж хэлэхдээ “Northern/Interaction-2024”-д 90 мянган Орос цэрэг оролцсон нь сүүлийн 30 гаруй жилд байгаагүй том сургуулилт гэсэн байна.

БНХАУ-ын Батлан хамгаалах яам гаргасан мэдэгдлээс харвал тус улсын тэнгисийн хүчин ОХУ-ын тэнгисийн хүчнээс явуулах “Oceac-2024” нэртэй томоохон сургуулилтад мөн оролцох болжээ. Тус сургуулилт нь Номхон далай, Арктик, Газар дундын тэнгис, Каспийн тэнгис, Балтийн тэнгисийг хамарч явагдана. Мөн 400 гаруй байлдааны хөлөг, шумбагч онгоц, туслах хөлөг, 120 гаруй нисэх онгоц, нисдэг тэрэг бүхий 90 мянган цэрэг оролцох юм.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button