Сошиал трэндУЛС ТӨР

Л.Болд: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар бол монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн төлөөлөл

Өнөөдөр /2019.12.10/ Хүний эрхийн Олон улсын өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулж ХҮЭК-оос мэдээлэл хийж, бусад хүний эрхийг дэмжигч байгууллагууд энэ өдрийг тохиолдуулан нэр бүхий үйл ажиллагаануудыг зохион байгууллаа.

Харин УИХ-ын гишүүн Л.Болд, төр нийгмийн нэрт зүтгэлтэн асан С.Зоригийн хэрэгт буруутгагдаад буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын тухай сэдвийг Хүний эрхийн Олон улсын өдрөөр хөндлөө. Тэрбээр өөрийн нүүр хуудсандаа,

"Хүмүүс биднээс яагаад Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын төлөө зүтгээд байдаг юм бэ гэж асуудаг... Энэ бол зөвхөн тэдний биш, өнөө цагийн нийт Монголчуудын хүний эрхэнд ноцтой заналхийлсэн асуудал гэж ойлгож болно. Т.Чимгээ, Б.Содномдаржаа гэдэг бол Монголын ард иргэдийн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн төлөөлөл.

Одоо олон нийтэд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын кэйс л мэдэгдэж байгаа болохоос, ийм хэлмэгдүүлэлт, хүний эрхийн аймшигт зөрчлүүд маш их байгаа. Өнөөдөр таны дэргэд зүв зүгээр ажиллаж амьдарч явсан, таны танил, ах дүү хамаатан садан, хажууд чинь суугаа таны хамтран зүтгэгчдэд чинь ийм аймшигтай хэлмэгдүүлэлт тохиохгүй гэх баталгаа алга нийгэмд бид амьдарч байна. Одоо л засч, залруулахгүй бол таны, бидний үр хүүхэд, ирээдүйд үүнээс ч дор хүний эрх зөрчигдсөн нийгэмд амьдрах болно.

Ийм болохгүйн төлөө л бид явж байгаа” хэмээн бичсэн юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-12-11 08:18

энэ 2 Нямдоржийн баас барьдаг бээлийнүүд болчиж.. нөгөөх нь одоо Оюу толгойруу орчисон .. энэ м�##�ууд хөөрхий .. шүүх прокурор та 2 ын заавраар яваад байхуу

Зочин
Зочин
2019-12-17 19:42

Энэ 2 юм шүүх прокурор шиг аашлах юм

Холбоотой мэдээ

Back to top button