Гадаад мэдээДЭЛХИЙ

Төв Европт хүчтэй үерлэж байна

Төв Европын орнуудад хэдэн өдөр дараалж их хэмжээний бороо орсны улмаас хүчтэй үерлэж байна. Италийн хойд бүсээс ирсэн агаарын нам даралттай системийн улмаас өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас /2024.09.12/ хойш Австри, Чех, Польш, Румын зэрэг орнуудад үер буужээ.Нам даралттай систем одоо Словак, Унгар руу нүүх шинжтэй байна.

Үерийн улмаас Румынд зургаан хүн амь үрэгдэж, Польш болон Австрид тус бүр нэг хүн нас баржээ. Харин Чехэд үерийн усанд урссан дөрвөн хүн сураггүй болсон гэж цагдаа нар мэдэгдсэн юм. Чех улсын ихэнх хэсэг үерт авсан байгаа тул эрх баригчид 100 бүсэд дээд зэргийн анхааруулга гаргажээ.

Австри улсын эрх баригчид Доод Австри мужийг бүхэлд нь гамшгийн бүс хэмээн зарлаж, онцгой байдлынхан 1,100 гаруй байшингийн оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна. Тус мужийн захирагч Йоханна Микл-Лайтнер “Доод Австрид амьдардаг олон хүний хувьд амьдралынх нь хамгийн хэцүү цаг үе тохиож байна” гэсэн юм.

Румынд ням гарагт /2024.09.15/ хоёр дахь өдрөө дараалж хүний амь эрсэдсэн тохиолдол бүртгэгджээ. Харин Польшийн Ерөнхий сайд Доналд Таск үерийн нөхцөл байдал хурц байгаа гэдгийг онцолсон байна.

ВИДЕО:

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 17, 2024 05:04

Argagvi shvv dee...veriin gamshig irehiig yridaas Byrhan helsen shvv dee...

Холбоотой мэдээ

Back to top button