Нийгмийн

Энэ оны төгсгөл гэхэд нүүрсний экспортыг 75 сая тоннд хүргэнэ

2023 оны эхний улиралд манай улс 11.5 сая тонн нүүрс буюу 1.2 тэрбум ам.долларын нүүрс экспортлосон дүнтэй байсан бол оны төгсгөлд энэ дүн 68 сая тонн буюу 3.7 тэрбум ам.долларт хүрч байсан билээ.

2024 оны гуравдугаар улиралын байдлаар манай улс 53.7 сая тонн нүүрс  экспортлосон нь өмнөх оны мөн үеийнхээс  31.3 хувиар өссөн дүн хэмээн ҮСХ-оос мэдээллээ. Оны төгсгөл гэхэд өнгөрсөн оны сүүл үеийнхээс  ахиулж 75 сая тоннд хүргэх төсөөлөлтэй байна. Мөн ирэх онд 83.6 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөжээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button