Нийгэм мэдээ

"Автомашингүй өдөр эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө үнэгүй өгнө"

“Автомашингүй өдөр-2024″ арга хэмжээг энэ Бямба гарагт зохион байгуулах гэж байна. Энэ өдөртэй холбоотойгоор тус өдрийн мэдээллийг НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган өглөө.

Тэрбээр, "Автомашингүй өдрийн тухайд нийт 1500 хотод 100 гаруй сая хүн оролцуулж тэмдэглэдэг гэсэн статистик мэдээ бий. Монгол Улс энэ өдрийг 12 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Дэлхийн автомашингүй өдөр есдүгээр сарын 22-нд болдог. Улаанбаатарын хувьд ирэх Бямба гарагт зохион байгуулна.

Энэ өдрийн зорилго нь автомашины хэрэглээнээс татгалзах. Иргэдийн явган алхалтыг дэмжиж, нийтийн тээврээр олноор зорчиход чиглэж байна. Энэ жилийн онцлог нь "ecomobility"-г илүү тодотгож байгаа. Төвийн байршилд авто замын хөдөлгөөнийг цагийн хуваарийн дагуу хязгаарлана. Мөн худалдааны 20 зах, төвийг хаана. Бямба гаригт Сүхбаатарын талбайд нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна. Талбайн урд хэсгээр урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн тодорхой тооны асрууд гарч иргэдэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгнө" гэлээ.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button