Гадаад мэдээДЭЛХИЙ

“Путин цөмийн зэвсгээ Монголд ирэхдээ бөөд даатгасан” гэжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын эхээр Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Тэрбээр Халх голын дайнд ялалт байгуулсны 85 жилийн ойн баярыг тохиолдуулан ирсэн билээ. Тэгвэл Германы “Der Speigel” хэвлэл дээр Михайл Зигар нэртэй бие даасан Орос нийтлэлч нэгэн сонирхолтой нийтлэл оруулсан байна.

Зигар бол “Дождь” нэртэй телевизийн сүлжээг үүсгэн байгуулсан нийтлэлч юм. Тус телевизийг ОХУ-д хориглосон тул “Дождь” Нидерланд улсад үйл ажиллагаа явуулсан байгаа. Тэрбээр “Der Speigel”-д нийлүүлсэн бичвэр дээрээ Путин Монголд айлчилсан шалтгааны нэг нь бөө нартай уулзах байсан гэжээ.

Тэр нийтлэл дээрээ “Владимир Путин далдын хүчинд онцгой сонирхолтой гэдэг нь эртнээс мэдэгдэж ирсэн. Тэрбээр Ортодокс далдын хүчийг сонирхдог сонирхлоо онгон шүтээнтэй хослуулсан бололтой” гэж бичсэн байна. Зигар нэмж “Одоо Москвад Путин цөмийн зэвсэг хэрэглэх тал дээр бөөтэй уулзсан гэх цуурхал явж байна. Тэдний зөвшөөрөлгүйгээр тэр онгодыг уурсгах ийм ноцтой алхам хийж зүрхлэхгүй. Монголоос буцаж ирэхдээ их сэтгэл хангалуун байсан гэх мэдээлэл байна” хэмээсэн юм. Дээрээс нь Зигар Путинийг Батлан хамгаалахын сайд асан Сергей Шойгутэй Тувад аялж, бөө мөргөлийн зан үйлд оролцсон гэж бичсэн байна

Мөн Путиний хэлэх үгийг бэлтгэдэг байсан Аббас Галлямов Путин бөө нартай уулзсан гэх цуурхал сонссон гэжээ. Тэрбээр цөмийн зэвсэг ашиглах тал дээр адис хүлээн авч, өөрийнхөө хэр урт наслах, хойд насандаа юу болж төрөх талаар асуусан гэх яриа явж байгаа хэмээжээ. Галлямов өөрийн Телеграм хуудас дээрээ бичихдээ “Тэдний ярьж байгаагаар бол тэр бөө нартай хийсэн уулзалт, үйлдсэн зан үйлд маш сэтгэл хангалуун байгаа аж” гэсэн юм.

Эх сурвалж: Newsweek

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-18 08:12

БИТГИЙ ШАА АЦНУУДАА МОНГОЛ БӨӨ ТЭГЭЭЛ ПУТИНИЙГ ЦӨМИЙН ЗЭВСГЭЭРЭЭ УКРИАНЫГ ШААЧИХАА ЗҮГЭЭР 100 ГАРАН НАСЛАХ ЮМ БАЙНА ХОЙД НАСАНДАА МАНАЙ МОНГОЛД БУХ БОЛОН ТӨРӨХ ЮМ БАЙНА ГЭЖ ХЭЛЭЭЛ НӨГӨӨХ НЬ ИТГЭЭЛ ЯАХ ГЭЖ ИНГЭЖ ХУДЛАА ГУЦАЛДАЖ БАЙДЫН.БАРИМЖААТАЙ ЦУУРАЛДАА ГАГНУУР АВАХГҮЙ ГАЗРААРАА ХАНЗРАХ НЬ МУУ ЗҮЙЛ ШҮҮ.БҮҮР ТЭГЭЭД ЮМЖИРДУЛАМТАЙ УУЛЗСАН ГЭЖ ЦУУРААЧ ХА ХА ХА

иргэн
иргэн
2024-09-18 08:12

ИЙМ ЮМ БИЧИЖ БАЙХ ГЭЖ. ЯМАР БААХАН БУРХНААР БӨӨЛЖИХӨД ИТГЭДЭГ, СУДАЛДАГ ШУА -ТАЙ МОНГОЛ БИШ.

мгл
мгл
2024-09-18 08:34

оросод ийм элий юм их бичдэг хэвлэл олон бас Украйн барууны санхүүжилттэй их бий

Зочин
Зочин
2024-09-18 09:38

Манайд чад�##�тай бөөч байхгүйдээ худ�##� мэдээлэл

ИРГЭН
ИРГЭН
2024-09-18 09:45

Хэн ч , юу ч гэж ярьсан Шашин, Бөө мөргөлд з�##�бирч үзээгүй Хүн нэг ч байхгүй,,,,,,,

Зочин
Зочин
2024-09-18 10:43

Ийм хүн итгэхгүй дэмий юм бичихээ больцгоо. Путин өөрийн гэсэн маш зөв үзэл бодолтой агуу удирдагч хүн. Цөмийн зэвсгээрээ украйныг дуусгах нь тодорхой болсон.

Зочин
Зочин
2024-09-18 11:47

хувь хүн юугаа шүтнэ хэнд ч хамаагүй

Зочин
Зочин
2024-09-18 13:55

Үгүй ээ ер. Одоо бүр улсыг минь доромжлох нь ээ. Зүгээр нэг зочилж ирчихээд бүхэл улсыг шашин шүтлэгтэй нь гүтгэдэг ийм нөхрийг хил давуулах бүү хэл хөөж явуулах ёстой байж дээ...

Холбоотой мэдээ

Back to top button