"Голомт"-ын Д.Баясгалангийн гацаасан зарим төсөл Нийслэлд Бөөрөлжүүтээс илүү нэмэртэй байсан

Дутагдалтай эрчим хүчийг хангана гэх гоё үгний цаадах ашиг хүртэгчид
Бөөрөлжүүтийн уурхай, цахилгаан станцын цогц төслийн хүрээнд баригдах хэд хэдэн ажил байгаа ч ойрын хугацаанд яригдаж байгаа нь цахилгаан станц. Харин төслийн бусад ажлын хөрөнгө оруулалт, явц нь тодорхойгүй ч тэдгээрийг түшиглэн хийх уурхайг ашигласаар.
Нийслэлийн итгэл найдвар гэгдэх Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хувийн хэвшлийн 100 хувийн өмчөөр хэрэгжиж байгаа уг төслийн ашиг улсын хамаг л том төслүүдийг яаж ийгээд авдаг “Голомт”-ын Д.Баясгалангийнх.
Дэлгэрүүлбэл, 2019 оны дөрөвдүгээр сарын 25-нд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Бөөрөлжүүтийн талд хэрэгжүүлэх 300 мВт-ын цахилгаан станцын барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай Монголын “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК болон Хятадын "Sinosteel Equipment and Engineering" компани гэрээ байгуулсан. Гэрээг үзэглэх үед “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Баатарын Амармэнд, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр “Цэцэнс холдинг” бүртгэлтэй байжээ. Харин гэрээ байгуулсны дараа “Цэцэнс холдинг”-ийн захирал нь Дагвын Мөнхтөр. “Цэцэнс холдинг”-ийн хувьцаа эзэмшигч нь Данзандоржийн Баясгалан буюу “Голомт”-ын Д.Баясгалан болж өөрчлөгдсөн байдаг.

Мөн Бөөрөлжүүтийн төслийг хөрөнгө оруулах гэрээнд 2015 онд “Бодь Интернэшнл” ХХК БНХАУ-ын “Пауэрчайна Ресурсэс” ХХК-тай хамтран гарын үсэг зурсан байдаг. Гэхдээ хөрөнгө оруулалтын явцын мэдээлэл байхгүй. Мөн дээрх бүтээн байгуулалтын ажлын тендерийн талаар нээлттэй мэдээллийн сангаас хайж үзэхэд илэрц алга. Зөвхөн “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК 2019 оноос эхлэн нүүрсний технологи, худалдан авалтын тендерүүдэд шалгарсан талаарх мэдээлэл байна. Мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.
Түүнчлэн дээрх төслийн хүрээнд Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний яам 2017 оны наймдугаар сард төсөл хэрэгжүүлэгч Бодь группийн охин компани “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК компанид өгчээ. Улмаар 2017 оноос эхлэн уурхайд олборлолт хийж төвийн бүсийн дулааны станцад болон бусад хэрэглэгчдэд нүүрсээ нийлүүлэх болсон.
Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж буй уг төсөл дуусмагц уурхай, орд, станц, зам зэрэг хэнд шилжихийг заасан худалдан авалтын гэрээ байдаггүй.
Эндээс харахад, Голомтын Д.Баясгалан “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК-иар дамжуулан төслийн хүрээнд боссон бүх бүтээн байгуулалтын ашгийг хүртэх бөгөөд барилгын ажил дуусах хүртэл нүүрсний ордоо ч ашиглах боломжтой аж.
Бөөрөлжүүт цогц төслийн хүрээнд юу юу хийгдэх вэ. Тэдгээрийн бүтээн байгуулалт эхэлсэн үү
ТЭЗҮ батлагдсаны дагуу нийт төслийн хөрөнгө оруулалт ойролцоогоор 600 орчим сая ам.доллар байхаар тооцоолсон байдаг. Харин зөвхөн цахилгаан станц барих төсөвт өртөг 420 сая орчим ам.доллар гэж төлөвлөжээ. Эндээс үлдэх дүн нь дагалдах бүтээн байгуулалтын өртөг юм. Үүнд:
- Бөөрөлжүүтийн уурхай
- Бөөрөлжүүтийн цахилгаан станц
- Бөөрөлжүүтийн 220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам
- Багахангай – Бөөрөлжүүт авто зам, төмөр зам
- Суурьшлын бүс зэрэг багтана
Үүнээс "ЦДҮС" ТӨХК болон “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу Багануур–Бөөрөлжүүтийн 220 кВ-ын шугамыг угсарсан. Станцын эхний 150 МВт-ын эхний блок нь ирэх аравдугаар сард ашиглалтад орно. Харин бусад төслийн талаар ямар ч мэдээлэл алга.
Нийслэлд ойрхон, уурхай түшиглэн хийж байгаа тул Бөөрөлжүүт цахилгааныг хамгийн хямдаар нийлүүлэх боломжтой гэх мэргэжилтнүүдийн таамаг буруу
Улаанбаатар хотоос 120 км зайд баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станц нь Монгол Улсад хамгийн өртөг багатай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн нийлүүлэх бололцоотойг мэргэжилтнүүд онцолж байсан. Гэвч тэд цахилгаанаа 238 төгрөгөөр нийлүүлэхээр төлөвлөж байгааг "Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-ын Гүйцэтгэх захирал Д.Мөнхтөр өнгөрсөн гуравдугаар сард болсон Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжил форумын үеэр хэлсэн. Ярилцлагыг ЭНД ДАРЖ харна уу.
Тодруулбал, Станцын гарааны тариф нь 7 цент, тэрнээс хойш дунджаар 8 цент орчим болох аж. Манай улс Орос болон Хятадаас авч байгаа эрчим хүчний үнэ 10-12 цент орчим бий.
Харин 2024 оны байдлаар УБЦТС ТӨХК-ийн айл өрхөд борлуулах цахилгааны тариф хэдэн тарифт тоолууртайгаас хамаарч 176 төгрөгөөс эхэлж байна. Энэ нь Бөөрөлжүүтийн цахилгааны станцын тарифаас 62 төгрөгөөр бага байна.
Метронд хэрэгтэй цахилгааныг гаргуулна хэмээн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын бүтээн байгуулалтыг нийслэл санхүүжүүлэв
“Хувийн хэвшил өөрөө олон улсын зах зээлээс мөнгө босгоод барьж байгуулж буйгаараа онцлог Бөөрөлжүүтийн цахилгаан станцын цогц төслийг “Бодь Интернэшнл” компани 2.6 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулна” гэх А.Амундрагийн үг худал болж, барилгын ажил нь зогсонги байдалд орсон Бөөрөлжүүтийн цахилгаан станцад Нийслэлээс тусгайлан 300 тэрбум төгрөгийн бонд гаргаж өгсөн. Үүнийгээ Хотын дарга Х.Нямбаатар Метронд шаардагдах цахилгааны эх үүсвэрийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас нийлүүлнэ гэж тайлбарласан.
Өөрөөр хэлбэл Метроны цахилгааныг Бөөрөлжүүтээс авахын тулд хурдан ашиглалтад оруулахаар дэмжсэн гэсэн үг.
Гэвч өнгөрсөн гуравдугаар сард болсон хотын бүсчилсэн хөгжил форумын үеэр Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл “метро барихтай зэрэгцээд Улаанбаатар хотын баруун талаас зүүн тал руу чиглэх бүх дулаан, цахилгааны шугамууд өөрчлөгдөнө. Метроны цахилгаан хангамжид шаардлагатай тавдугаар цахилгаан станцыг барих ёстой. Харин Бөөрөлжүүт бол одоо байгаа дутагдалтай эх үүсвэрийг л хангана. Дахиад эрчим хүчний нэмэлт эх үүсвэр хэрэгтэй” гэсэн юм.
Эндээс дүгнэхэд, Бөөрөлжүүт ашиглалтад орлоо ч дутагдалтай цахилгаанаа нөхөхөөс биш метро, гэр хороолол гэхчлэн эрчим хүч шаардлагатай томоохон төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулагдах боломжгүй аж. Тэгэхээр Х.Нямбаатарын Нийслэлийн бондыг зарцуулж буй ажил зохих үр дүнгээ гаргахгүй нь тодорхой бөгөөд зүгээр нэг нэршил төдий байж магадгүй.
Улс төрийн бүлэглэлтэй эвсэж, төвийн бүсэд ганцаараа цахилгаан нийлүүлэх Д.Баясгалангийн зорилт биеллээ олж, нийслэлчүүд цахилгааны хомстолтой хэвээр үлдэх нь
Түүнчлэн дээхнээс яригдах болсон нэг зүйлийг энд дурдахгүй байж болохгүй. Юу вэ гэвэл Д.Баясгалан Бөөрөлжүүтийн төслөө явуулахын тулд Багануурт баригдах байсан цахилгаан станцын ажлыг гацаасан байж магадгүй явдал. Тухайлбал, Одоогоос зургаан жилийн өмнө гаднын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэргээр шүүхээс ял авсан Ч.Мөнхбаяр нарын хүмүүс “Багануур сайхан нутаг балагтай концессийн дэвжээ болохгүй” хэмээн хэвлэлийн хурал зарлаж, Багануур ДЦС-ын бариулахгүй хэмээн жагссан байдаг. Мөн энэ үеэр сэтгүүлч Б.Отгон Ц.Мөнхбаяртай ижил утга санаа бүхий сурвалжилгыг бэлтгэнэ хүргэж, нэр бүхий улс төрчид тус агуулгыг дэмжсэнээр Багануурын ДЦС-ын төсөл хэрэгжээгүй.
Ингээд л ганц хувийн хэвшил төвийн бүсийг цахилгаанаар хангах зорилгоо улс төрчдийн бүлэглэлээр дамжуулан биет болгосны ачаар Багануурын 400 МВт-ын цахилгаан станцыг төсөл сураггүй болж, бид дэд бүтэцээ хийх эрчим хүчний эх үүсвэртэй болох хүртэл дахин хэдэн жил хүлээх нь тодорхойгүй болоод байна.
Наагуураа эрчим хүчний дутагдлаа нөхнө гэдэг сайхан хэрэг ч нөгөө талд “Голомт”-ын Д.Баясгалан гэх бизнесмений хүч сорих болсон эрчим хүчний төслийн өрсөлдөөнд унасан зарим ажил Улаанбаатарт Бөөрөлжүүтээс илүү хэрэгтэй байсныг үгүйсгэхгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ СОНИН НҮДТЭЙ ХУЛГАЙЧ ЯМАР ШУНАЛТАЙ ЮМ НЭГ ХУДАГТ АЦЫГ НЬ ГОЗОЙЛГОЁ ИАНАЙХААН ЭЛДЭВ ТЕНДР БУЛХАЙНЫ АРД ЗААВАЛ ЭНЭ СОЛЖИР НҮДЭТИЙН НЭР ЯВЖ БАЙДАГ ОДОО БАЙРАНД НЬ ТАВИХГҮЙ БОЛ ДИЙЛДЭХГҮЙ ХУЛГАЙЧ ГАРЧ ИРЭХ НЬ ХАНДЫГ НЬ ХАГА ДАРААД ЛАЛАРЫГ ХЭН Ч БИШ БОЛГОЦГООЁ ОВОО НОВШ ЮМ ХӨӨШ ЧИ ЯАХ ГЭСЭН ЮМ ГӨЛӨГӨӨ АРАЙ ЦӨМИЙН СТАНЦ БАРИХ ГЭЖ БАЙГААН БИШ БИЗ БАРЬЧИХАВАА ХӨӨЕ ЧАМАЙГ БАРЬЧИХБАЛ НЭГ АЯГА КОФЕ АВЧ ӨГНӨ ХӨӨШ
ЭНЭ ХЯЛАР НӨХРИЙН НЭР МӨНГӨ ДАГАСАН ТӨСЛҮҮДЭД ЯВЖ Л БХ ЮМ ЦЭЦНС МАЙНИНГ -Г ХУУЧИН ЭЗНЭЭС НЬ ЯАЖ АВСАН БОЛ
Энэ хяларын цаана Женко Баттулга байгаа ! Хятадын болон Төвдийн хурлийз хунхуузууд нийлээд эрчим хүч ний хувийн монопол тогтоохын төлөө улсыг хувааж идэхийн жинхэнэ үлгэр жишээг үзүүлж бгаамаа !!!
Яагаад эрчим хүчний бүх том төсөл гацаад байхад Жкнкогийн хувийн төсөл ганцаараа хэрэгжээд байдги йн бэ ?! Хувийн нэртэй боловч гол санхүүжилтий нь төсвөөс босгоод байгааг АТГ анхаарах сонирхолгүй юм билээ шүү !!!
Мөнгө нь дуусаад гүйцээж чадахгүй байгаа төслийг улсын, хотын мөнгөөр хийх гэж байна даа.
Энэний ард Жонхуу,Хүүк ер нь бүгд байдаг. Дээгүүрээ нийлж хувааж идэж байж тэнэг иргэдийн толгойг угаагаад яахав.Хайран бондын 300 тэрбум. Улсын ганц 2 цахилгаан станцыг шинэчлэе гэж ерөөсөө болохгүй юм. Хяларт өгч тусг�##� хэдэн юмаа карм�##�сан нь амьдр�##�д хэрэгтэй гэж үзжээ муу хулгайч нар
МАН АН ын өлөнгүүд бие биенээ бөлдөгдөөд байхад юун улс орны эрх ашиг уу
Энэ хүнд монголын ард түмэн ямар их өртэй болохоороо үүний з�##�ь мэхийн бай болж амьдрах ёстой юм.банкны өндөр хүүгээр нэг дээрэмдэнэ.өөрт нь ашиггүй бол ямарч ажлыг зогсооно.нүгэл нь нүдээр нь гарах байхдаа.
Хужаа цустангууд хурган дарганцарууд хот дүүрэгээр збндөө болсондооо хотыг зайгүй болгосон миеэ гоомбо энхболд гэж хужааа
Энэ нь нийслэл хотын чиг үүрэгт хамаарах, нийслэлийн гаргасан бондоор шийдэх асууд�##� биш. ЭХ-ны яамны чиг үүрэгт хамаарах асууд�##�.
Багануурын ДЦС 1 квт тогийг 6 центээр нийлүүлээд, 25 жилийн дараа станцаа улсад үнэгүй өгөх гэрээтэй байсан, энэ муу новшнууд эсэргүүцсээр байгаад унагасан.
Одоо хотын мөнгөөр өөрсдийн цахилгаан станцаа барьчаад 1 кв цахилгаанаа 8 центээр буюу Багануураас 70 төгрөгөөр илүү өндөр үнээр цахилгаанаа улсад зарах гэж оролдож байна. Муу новшийн хув�##�знууд!!! Дандаа улсаа хорлох юм хийдэг хүүрүүд. Ядарсан ард түмнээ шулахгүй л юм бол өлсөж үхэх гээд байдаг юм байх даа.
Ёстой шаана биз
Соёлмаа гэгч ёстой бантагнуулжээ. Мэдэхгүй с�##�барын т�##�аар бичих гэж бүү оролд
delgersaikahn site dnda busines hij bga hums ru gee dairna Mongol iin tumur zoogood bga Bold Tumur Eroo shalgaya
Ядаж үүнийг бичиж байгаа хүн ямар үндэстэн бэ? Ойлгохгүй, үг үсгийн �##�даатай юм.
Одоогоор бөөрөлжүүтийн ЦСаас тог авч дутуу тогоо нөхөх нь ойлгомжтой .Цаашид 5р ЦС ашигл�##�танд ортол метро баригдаж дуусна биз.
5 р станцын төслийг засаг зогсоосон шүү дээ хаана хэн 5 р цахилгаан станц барих гээд байгаа юм??? Хэн ч барихгүй шүү дээ!!!
Станц баригдаж эрчим хүчээ дотоодоос ханаж үнэтэй импортын эрчим хүчнээс с�##�гаж байв�##� Баясг�##�ан Эрдэнэбилэг Дэлгэрсайхан Нямтайшир хэн барих нь ямар хамаа байна аа.Ажил хийж чадаж байгаагаа дэмжээд явмаар.Улс төрчдөөс л хол байв�##� болох нь тэр Багануурын станцын хувьд Даваасүрэн сайд байхдаа зогсоосон байх шүү
5 р станц бол 7 центээр өгөөд дулаанаа үнэгүй өгөх байсан юм. Мөн улсаас нүүрс бас ус төлбөрийг нь төлөөд авах байсан. 25 жилийн дараа улсад өгөх байсан. Үнсээ төмөр замаар тээвэрлэж хаях байсан. Харин Бөөрөлжүүт нүүрсээ холоос зөөхгүй усаа худ�##�даж авахгүй, үнсээ төмөр замаар зөөхгүй атлаа 8.9 цент гэхээр дэндүү байгаа биз дээ айн???
Зөвхөн метрод цахилгаан авах юм шиг их ярьж хүний толгой эргүүлдэгт нь эрчим хүчний мэргэжлийн байгууллага, яам нь яагаад дуугүй байдаг юм бэ. Шууд л тэнэгүүд гэхүү, да�##�гавар авсан хүмүүс гэх үү.
Энэ нөхөр бас нэг монголд гай чирсэн хүн байх юм. Худлаа сайхан донгосоод.
Соёлмаа сэтгүүлч ээ,таныхаар,та нарынхаар бол Монгол хүн бүтээн байгуул�##�т хийж болохгүй юу?, �##�иваа ажлыг хов живтэй холбож байгаад унагах санаатай!.Заав�##� нэг орос хийвэл л болж бүх зүйл хэвийн үү.Захи�##�гаар бусдыг гүтгэх сайны ёр огт биш
Багануурын станцыг уг төслөөс урд сайд асан Даваасүрэн унагаасан шүү дээ. Одоо нэрээ цэвэрлэх гээд ажиллаад эхлэв дээ
Гаднаас шилжүүлсэн мөнгийг Голомт банк нь гацааж, ашиглаж, шамшигдуулж бөөн чирэгдэл учруулдаг. Энэ өөрөө банкныхаа бүх ажилд шууд оролцож гацаадаг
За үнэхээр цахилгаан хангамжийн т�##�аар бичмээр байгаа бол маш сайн эрэлт нийлүүлэлтийн тухай ойлголт уншигчиддаа өгөх хэрэгтэй болно. Гэхдээ О.Соёлмаагаас тийм хэмжээний чадамж харагдахааргүй гэдгийг нь энэхүү нийтлэлээс нь ойлгогдож байна.
Хэдэн төгрөгийн авсан болохоор иймэрхүү нийтлэл бичиж оруулах нь түүний ажил амьдр�##� юмдаа.
Цахилгаан хангамжийн эх үүсвэрүүд нэмэгдэж байгаад харин т�##�арх�##� илэрхийлмээр байгаа шүү. Хувийн хэвшлийнхэнээ дэмжээд хамтраад ажиллаж байгаа бодлого хэрэгжүүлэгч нарт баярлаж байна
Цаашид А нь байна уу Б нь байна уу хамаагүй Монгол улсын аж ахуйн нэгжүүд томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэж улам улам амжилттай яваасай л гэж хүсье даа
Одоо нүүрсний хэрэглээ буурч, хотын утаа их болж буй үед эрчим хүчээ нэмэгдүүлэх эх үүсвэртээ хөрөнгө оруул�##�таа хийх. Тухайлб�##� Нүүрсний уурхайн дэргэд цахилгаан станц барих, нар, с�##�хины хураагуур станцуудыг бүсчилсэн хэлбэрээр төсөл хэрэгжүүлж хийх
Улс орноо мөнгөний төлөө хорлодог энэ хүний амин чанар , мөн чанар, хүн чанар хаана байна вэ. Энэ эх орон ард түмэн , ардчил�##� байгаагүй бол энэ хулгайч ингэж томрох уу.
Хулгайч, хорлогч байгаад эх орноо хорлоод ямар утга учиртай энэ амьдр�##�ыг өнгөрүүлж байна вэ. Түмэн үедээ нүглээ цайруулж зовж зүдэрч яваасай. Үйлийн үр нь ха�##�гыг нь бүү андуураг муу новш
Elbegdorj terguutei AN inhanih.Ene Batasgalan geech p chini ted nartai l tevreldeed sugadaltsaad yavdag baisan hamjigch ni.Erunhiuduu l Mongold MAN AN inhani Mongolin turuus namdaa,huvidaa hen ni ih,iluu avch chadsani tuluuh l uraldaan urnusuur 32 jil bolloo.Zamd ni ard tumen elgeeree hevtlee.Hevteegui bol udahgui!!!!!!!!
parkiin talbaig hulgailsan novsh
Хувийн хэвшлийн 100 хувийн хөрөнгө оруул�##�т биш шүү. Нийслэлээс бонд гаргаж өгсөн
Баясг�##�ан Монгол хүн мөн үү? Хийсэн бүхэн нь зөвхөн хувийн эрх ашгаа л дээдэлсэн байх юм.