Нийгмийн
Засгийн газрын хуралдаанаар Шинэ хоршооны асуудлыг хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын 2040 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуультай холбогдох зарим асуудлын талаар хэлэлцэж байна.
Мөн
- Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлын талаар
- Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл
- Яаралтай тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл
- Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжүүлэх
- Цаасгүй засаг арга хэмжээний явц
- Иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандан 2024 оны жилийн эцсээр гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар
- Монгол Улсын засгийн газрын 2020- 2024 оны уйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар, нийт 29 асуудлыг хэлэлцэж байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.