Гадаад мэдээДЭЛХИЙ

“Трамп дахиж гольф тогломоор байвал хамгаалалтыг нь нэмэх хэрэгтэй”

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Доналд Трампын аминд хүрэх гэсэн хоёр дахь оролдлого ням гарагт /2024.09.15/ гарсан. Хэрэгтэн түүнийг Флорида муж дахь гольфийн талбай дээр ирэхийг 12 цагийн турш нэг байрлалдаа хүлээсэн юм.

Тэгвэл Нууц албаны дарга Роналд Роу Трамптай хувьчлан уулзахдаа хэрвээ тэр гольф үргэлжлүүлэн тогломоор байвал хамгаалалтад нь томоохон зохицуулалт хийх шаардлагатай гэж хэлжээ. Нууц алба бол АНУ-ын ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид болон тэдний гэр бүл гэх мэт томоохон албан тушаалтнуудыг хамгаалдаг байгууллага.

“New York Times” сонинд мэдээлснээр бол Трамп Роутэй уулзаад үргэлжлүүлэн гольф тоглох нь аюулгүй эсэхийг асуусан байна. Үүнд Роу хариулахдаа Нууц алба Мэриланд муж дахь Эндрюс бааз дахь гольфийн талбайг илүү аюулгүй гэж үзэж байгаа гэсэн юм. Учир нь тус гольфийн талбай зэвсэгт хүчний мэдэлд байдаг тул аюулгүй байдлыг хангахад илүү хялбар.

Трамп гольф тоглох их сонирхолтой. Тэр өмнө нь Байдентай мэтгэлцэхдээ гольфийг дурдаж, Байденыг ялна гэх утгатай зүйл ярьж байсан. Гэвч гольфийн талбай дээр түүний аминд хүрэх гэсэн этгээд ирсэн тул одоо Нууц алба түүний хаана гольф тоглоход хүртэл анхаарч эхэллээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button