Кэйт Миддлтон хорт хавдрын эмчилгээгээ дуусгаж, үүрэгт ажлаа гүйцэтгэж эхэлжээ
Кэйт Миддлтон буюу Уэльсийн гүнж Кэтрин өнгөрсөн гуравдугаар сард эхэн үеийн хорт хавдраар оношлогдож, хими эмчилгээнд орж байгаа гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл тэрбээр өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт /2024.09.09/ хорт хавдаргүй болсон гэсэн юм.
Тэрбээр видео мэдэгдэл гаргахдаа “Зун өндөрлөхтэй зэрэгцэн миний хими эмчилгээ дууссанд хэр сэтгэл амарснаа илэрхийлж чадахгүй нь... Одоо хорт хавдраар дахин өвчлөхгүй байхын төлөө чадах бүхнээ хийх бол миний зорилго. Хэдийгээр хими эмчилгээ дууссан ч эдгэрч, бүрэн тэнхрэх зам минь урт, удаан байн болно” гэсэн байна.
Одоо Кэтрин үүрэгт ажлаа гүйцэтгэж эхэлсэн бололтой. Хорт хавдрын эмчилгээ нь дууссаны дараа Кэтриний нэрийг хааны үйл ажиллагааны бүртгэлд нэмжээ. Бүртгэлээс харвал тэрбээр өөрийн үүсгэн байгуулсан “Хааны сангийн бага насны хүүхдийн төв”-ийн уулзалтад оролцсон байна. Кэтрин эмчилгээ хийлгэж байх хугацаандаа зарим зүйлийг гүйцэтгэж, ажилтнууд болон төлөөлөгчидтэйгөө уулзаж байсан ч энэ нь албан ёсны үүргийн бүртгэлд ороогүй байсан юм.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ ХҮНИЙ ЯАХ НЬ МОНГОЛД ЯМАР ХАМААТАЙ ЮМ ШАЛ ТЭНЭГ МЭДЭЭЛЭЛ БАЙЛАА ҮҮНИЙХЭЭ ОРОНД ХОТЫН ТҮГЖРЭЛИЙН ГАРЦ ГАРГАЛГААГ ХЭЛЭЛЦЭЕ БОЛОХ УУ?