Судалгаа: Микропластик хамраар дамжин тархи руу орж байж магадгүй
Микропластик хүний хамраар дамжин тархи руу орж байж магадгүйг харуулсан шинэ судалгаа нийтлэгджээ. Сан Пауло их сургуулийн профессор Тайс Мауад, Берлиний Фрий сургуулийн профессор Луис Фернандо Амато-Луренко нар судалгаа явуулахдаа хүний үнэрлэх булцуунаас микропластик илрүүлсэн байна.
Эрдэмтэд Сан Пауло хотод нас барсан 15 оршин суугчийн тархинаас авсан 15 дээжид дүн шинжилгээ хийсэн юм. Ингэхэд тэд 8 дээжээс нь микропластик илрүүлсэн байна. Олдсон хамгийн түгээмэл хуванцар нь хувцас, хүнсний сав, баглаа боодол хийхэд ашигладаг пластик байсан юм. Микропластик илэрсэн гэдэг нь бүүр жижиг хэмжээтэй нанопластик илүү их байж магадгүй гэсэн үг.
Профессор Мауад “Энэ судалгаа нь үнэрлэх мэдрэхүйн зам нь микропластик тархи руу орох гол зам байж магадгүйг харууллаа. Өөрөөр хэлбэл дотор орчинд амьсгалах нь тархи руу микропластик орох гол эх үүсвэр байж магадгүй” хэмээжээ. Тэрбээр нэмж “Үүнээс илүү жижиг нанопластикууд бие махбодод илүү хялбар нэвтэрдэг тул хүний бие дотор пластикийн хэмжээ хамаагүй өндөр байх болно” гэсэн юм.
Өмнө нь дөрөвдүгээр сард микропластик хавдрын эсэнд ямар нөлөө үзүүлдэг тухай судалгаа нийтлэгдэж байжээ. Тус судалгаа нь гэдэс доторх хавдрын эсүүд микропластиктай үйлчлэлцсэний дараа илүү хурдацтай тархдаг болохыг илүүрсэн юм. Бусад эрдэмтэд микропластикийн улмаас хүний дотоод шүүрлийн тогтолцоо алдагдаж магадгүй гэж үзэж буй. Ийм учраас микропластикийн нөлөөллийг илүү сайн ойлгохын тулд нэмж судалгаа явуулах нь чухал.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Киборг болохыг нь цаг хугацаа мэдэх юм байна.
Химийн хортой эм савнууд хувцас идэж байгаа хүнс гоо сайхны бүтээгдэхүүн бүгд л хор. Хятадын хог шаар оруулж ирдэг бизнес хийж байгаа худ�##�даачид ард иргэдийгг хордуулж дууслаа. Мэргэжлийн хян�##�т т�##� т�##�д тарааж улам дордсон.
Н.Батболд. 40 -өөд жилийн тэртээ х уванцар микропластик хүнийг ДНК-д орох үеэс хүн төрлөхтөн эхлээд гар хөл, эрхтэн дутуу төрдөг болж удахгүй мөхөлд хүрнэ гэж бичиж байсан. Ялангуяа пластик баглаа боодлын хэрэглээнээс үүднэ .... АНУ, ОХУ гэхэд дэлгүүрүүд бор цаасан уут ашиглаад 20-30 болж байна даа. Монгол засаг яах гэж байгаа вэ? Хулгайгаа л сайн хөгжүүлэх байх даа хөөрхий....