Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ, ОХУ хамтарсан цэргийн сургуулилт хийх нь ихэссэний учир юу вэ

Энэ долоо хоногийн эхэнд БНХАУ болон ОХУ-ын тэнгисийн хүчин томоохон хамтарсан сургуулилтаа дуусгасан. Тус сургуулилтын эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үг хэлэхдээ “АНУ болон тэдний дагуул орнууд ОХУ, БНХАУ-аас үзүүлж буй заналхийлэл гэх нэр дор ОХУ-ын баруун хилийн ойролцоо, Арктик болон Ази-Номхон далайн бүс нутагт цэргийн хүчээ нэмэгдүүлж байна” гэсэн юм.

Хамтарсан сургуулилтад ОХУ-ын 90 мянган цэрэг, 500 гаруй байлдааны хөлөг оролцсон. Энэ нь ОХУ сүүлийн 30 жилд хийгээгүй том хэмжээтэй сургуулилт болсон юм. Үүнээс гадна хоёр улсын тэнгисийн хүчин Номхон далайн хойд хэсэгт тав дахь удаагаа хамтарсан эргүүл хийжээ.

Тус томоохон сургуулилт нь Зун болсон өөр нэгэн цэргийн хамтарсан сургуулилтын дараа болсон юм. Зуны сургуулилтын Аляска мужийн ойролцоо явагдсан шатанд АНУ болон Канадын хүчин хоёр улсын бөмбөгдөгч онгоц хамтдаа нисэж явсныг анхны удаа илрүүлсэн.

2014-2023 оны хооронд хоёр улсын зэвсэгт хүчин дор хаяж дөрөв, ихдээ арван удаа хамтарсан сургуулилт, байлдааны тэмцээн, эргүүлд бусад улстай хамтран оролцсон юм. “Стратегийн болон олон улсын судалгааны төв” мэдээлснээр энэ жилийн эхний долоон сард л гэхэд ийм долоон үйл ажиллагаа явагдсан байна. Найм болон есдүгээр сарын сургуулилтыг оруулбал хамтарсан ажиллагаа 11-т хүрч буй.

Украины дайн болон БНХАУ-ын Өмнөд Хятадын тэнгис дэх түрэмгийлсэн зан авирын улмаас олон улсад хурцадмал байдал өндөр түвшинд хүрсэн байгаа. Ийм нөхцөл байдал үүссэн үед цэргийн сургуулилт хамтран явуулах нь Москва, Бээжин хоёр бие биеэ сүр хүчийг үзүүлэх түлхүүр гэж үзэж буйг харууллаа.

Сидней дэх Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн улс төр, олон улсын харилцааны ахлах багш Александр Королев “Тэд НАТО-гийн холбоотнуудтай ижил түвшний хамтран ажиллагаагүй. Гэхдээ тэд стратегийн түншлэл болон холбоогоо сайжруулж бэхжүүлж байна” гэжээ.

БНХАУ, ОХУ хамтарсан цэргийн ажиллагаагаа нэмж буйгаараа мессеж илгээхээр зорьж буй бүлэг нь АНУ болон тэдний холбоотнууд. АНУ-ын Номхон далай дахь үйл ажиллагааг хариуцсан захирал асан Карл Шустер “Хоёр улсын зэвсэгт хүчин улам нэгдмэл болж байгаа учир аль нэгт нь тулгарсан сорилтод хамтын арга хэмжээ авч магадгүй. Тэдний хэлхгээд байгаа зүйл бол та нар манай арын хашаанд явуулдаг шиг үйл ажиллагаа бид явуулж чадна юм” хэмээсэн байна.

Хэдийгээр хоёр улсын зарим ашиг сонирхол нэг байж болох ч стратегийн зорилтын хувьд өөр. Хамтын арга хэмжээ авч магадгүй гээд БНХАУ-ын байлдаанд ОХУ-ын цэргүүд оролцоно гэсэн үг биш. Ийм зүйл болох магадлал харин ч бага юм. Бээжин Украины дайнд ОХУ-ыг шууд дэмжихгүй байгаа ч хориг арга хэмжээнд оролцоогүй. Шинжээчдийн үзэж буйгаар БНХАУ-ыг хамарсан мөргөлдөөн Азид гарвал Москва Бээжинд мөн адил хэмжээний эдийн засаг болон дипломат дэмжлэг л үзүүлнэ гэж таамаглаж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
urjin
urjin
2024-09-19 10:09

uchiriig oilgoj ydah yu bn , ene bol Baidengiin zasgiin , NATO , evropiin delhiin enh taivand dain uduulj bgaagiin esreg ard tumenii amar taivan amirdaliin tuluu beldej bgaa surguuli mun gej uzej bn !

Холбоотой мэдээ

Back to top button