Нийгэм мэдээ

"Авлига хороолол"-ын мкв 5 сая 450 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна

Одоогоос найман жилийн өмнө буюу 2016 онд Энхтайваны гүүрний зүүн талд, Дунд гол урсдаг хэсгийн 11.8 га газарт “Азид хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн”-г барина гэх сүржин мэдээ хэвлэлүүдээр цацагдаж байлаа.

Өвөл, зун, хавар, намрын аль ч улиралд Монголчууд яг л далайн эрэг дээр байгаа мэт амарч, сурфинг хийх боломжтой гэх “гоё” үгээр сурталчилж байсан тус усан парк 2020 онд ашиглалтад орно гэж байв. Гэвч “Эм Эн Жи” ХХК-ийн тэр гоё үг худлаа болж 2022 онд "Усан парк барина" гэж хашаалсан газарт "25 давхар орон сууцны хороолол" баригдаж эхэлсэн.

Энэ цагаас эхлэн иргэд эсэргүүцлээ илэрхийлж, Ерөнхий сайд хоёр жилийн өмнө уг газартай танилцаад “шалгах, барилгын ажлыг зогсоох” даалгаврыг өгч байв. Гэвч эсрэгээрээ нэмэлт зөвшөөрөл олгогдож, барилга нь баригдсан.

Үүний дараа Улсын онцгой комисс өнгөрсөн жил болсон үерийн үеэр тус бүсэд ажиллахдаа “голын голдиролд баригдсан "Aqua garden" хороолол нь “үерийн эрсдэлийг нэмэгдүүлж буй томоохон хүчин зүйл болж байна” гэх дүгнэлтийг гаргасан. Улмаар Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазарын "Aqua Garden" хорооллын хоёр блокийг албадан нураах захирамж 2023 оны наймдугаар сард гарсан. Харин Хотын дарга Х.Нямбаатар "Aqua garden" хотхоныг нураахаа шүүхийн шийдвэр хүлээж байгаа гэх.

Тэгвэл шат шатны шүүх дамжиж цаг хожсоор өнөөг хүрсэн "Авлига" хороолол гэгдэх "Aqua Garden" -ий барилга гүйцэтгэлийн ажил зогсолтгүй үргэлжилж, иргэдэд байраа нээлттэй худалдаалж эхэлжээ. Тодруулбал, "AQUA GARDEN" хотхон 3-4 өрөө орон сууцуудыг давхар болон мкв-ын сонголттой нээлттэй худалдаж байна.

Ингэхдээ мкв-ыг 5.450.000-5.250.000 төгрөгөөр худалдаанд гаргажээ. Тухайлбал гурван өрөө 85,8 мкв байрыг 467 сая төгрөг, дөрвөн өрөө 100.28 мкв байрыг 536 сая төгрөгөөр тус тус худалдаалж байна. Харин зогсоолыг 60 сая төгрөгөөр худалдах аж. Мөн тус байр энэ оны дөрөвдүгээр сард ашиглалтад орно гэдгийг зар мэдээлэлд тодотгожээ.

"Авлига хороолол" гэх "Aqua garden" хотхоны зарах байрны үнэ, мкв-ын дэлгэрэнгүй:

Гурван өрөө

  •  / 85,8м2 / Г блок 10 давхар / Д загвар - мкв-5.400.000 ( Цонх- баруун 4 )
  • / 85,8м2 / Г блок 12 давхар / Д загвар - мкв-5.450.000 ( Цонх- баруун 4 )

Дөрвөн өрөө

  • / 93,57м2 / Б блок 6 давхар / Г загвар - мкв-5.300.000 ( Цонх- баруун 4, хойшоо 2 )
  • / 93,57м2 / Б блок 7 давхар / Г загвар - мкв-5.350.000 ( Цонх- баруун 4, хойшоо 2
  • / 100,28м2 / Г блок 5 давхар / Б загвар - мкв-5.250.000 ( Цонх- баруун 4, хойшоо 1)

Зогсоол    

  • Г блок 1-р орц- 60 сая
  • Б блок 1-р орц- 60 сая
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН
ИРГЭН
9 сар 19, 2024 11:29

Авилгажсан монгол төрийн Билэг тэмдэг *Авилг�##� хорооолол* ашигл�##�танд орж Авилгачид Хуулиас хүчтэй г гэдгээ харуулж байна, Монголын *Авилгачид* мандатугай,

Гаа
Гаа
9 сар 19, 2024 11:51

Авилга авсан хүмүүс байраа аваад байж дээ !

Энхтайван
Энхтайван
9 сар 21, 2024 14:45
Reply to  Гаа

Усан орох байр тэнэг хүн л авах бх даа хөөрхий

Зочин
Зочин
9 сар 19, 2024 13:13

Ихл мөнгөтэй хужаагууд нура�##�гахгүй гэдээ мэдэжл байнадаа том том хуцагч л�##�рууд зүгээрл жүжиг хиисэн шиг

Иргэн
Иргэн
9 сар 19, 2024 13:28

Монгол улсын төв цэгт Монгол улсын төрийн бэлэгдэл авилага хороолол сүндэрлэсэн бн!!! Энэ түүхэн гутамшиг МАН-АН-н мафиуудыг байнга сануулаж байх болно!!!

хот оо
хот оо
9 сар 19, 2024 14:43

Ийм байрыг жинхэнэ тэнэг хүн л авах байх.

Монгол Улсын иргэн
Монгол Улсын иргэн
9 сар 19, 2024 15:12

Дараа нь гамшиг болбол яах вэ. Хэнийг буруутгах вэ. Үерийн аманд дээр барьсан компани уу, газар олгосон төр үү, аюултай газар гэдгийг мэдсээр байж худ�##�даж авсан иргэд үү, яг хэнийг нь вэ

Зочин
Зочин
9 сар 19, 2024 15:21

Үе үеийн сайд хотын дарга нар нийлээд ч барахгүй байхыг харахад ард нь сү Батболд сах�##� Эрдэнэбилэг хүзүү Элбэгдорж нарын 1л байгаа даа

Зоч
Зоч
9 сар 19, 2024 16:33

Авилга ч өнгөрч, насгүй л байрдаа. Удахгүй хазайна, хагарна...

МУ иргэн
МУ иргэн
9 сар 19, 2024 17:42

Олон жилийн насгүй Энэ байрыг авилгаар баяжсан гарууд эсвэл тэнэгүүд л авах бхдаа

Зочин
Зочин
9 сар 19, 2024 18:07

Хотын захиргаанаас авилга хорооллын ойролцоо Дунд голын эрэг орчимд өндөр д�##�ан барьж өгөх болсон гэсэн шүү.

Сэм
Сэм
9 сар 19, 2024 18:08

Бүү ав үхэл!

Зочин
Зочин
9 сар 20, 2024 00:44

Авч байгаа хүн байв�##� хохинь ээ, дараа нь хуцахгүй шүү

Зочин
Зочин
9 сар 20, 2024 17:51

Монголд хууль үйлчилдэггүй бас дарга нар дандаа худ�##� ярьж дөвчигнөдөг нь үүгээр батлагдаж байна. Монгол улс мафижижээ

Зочин
Зочин
9 сар 20, 2024 17:56

Энд АН ба түүний гишүүд ямарч хамаар�##�гүй шүү. Цэвэр МАНгаруудын хийсэн авилгат үйлдэл мөн

ХЗочинх
ХЗочинх
9 сар 20, 2024 22:01

Үерт живнэ. Суулт өгнө. Ирээдүйгүй байр шүү. Захи�##�ах хэрэггүй. Живэх байр юун үнэтэй ийн.

Зочин
Зочин
9 сар 20, 2024 22:24

Байг�##�ыг авлигадаж чадах болуу харин. Байнга дороос нь ус гарч ирдэг байрнуудын суурь нь өвөлдөө хөлдөж гэссээр байгаад үйрч бутраад л насгүй л болно доо. Тэр үед авсан улсууд л хохирох байлгүй.

Зочинard
Зочинard
9 сар 21, 2024 09:20

Ene oruul busad n bas l baritsandaa
Neelttei shuuh hural yavuulaad neg tald n gargah heregtei

Зочин
Зочин
9 сар 21, 2024 12:39

Удахгүй нурж унанаа шууд хэлье

Зочин
Зочин
9 сар 21, 2024 13:05

Jinhen utgaaraa aqua garden bna daa

Зочин
Зочин
9 сар 21, 2024 16:27

Нэг тэнэг нь барьж,нөгөө тэнэг нь авдаг жамтай!!!

Зочин
Зочин
9 сар 22, 2024 09:58

5 жилийн дараа явцгүй байр шүү.доогуураа ус нэвчиж нурах аюултайг тогтоосон шүү дээ.мөнгөтэй эрлийз хуулийн хужаа нар оржил байг.5сая бол тэдэнд чихрийн цаас гэсэн үг.хэл амтай хар энерги шингэсэн байр шүү дээ.

Хэн нэгэ
Хэн нэгэ
9 сар 23, 2024 11:02

Ухаан санаа нь самуурсан хүмүүс эсвэл бузар авилгачид л ийм үнээр тэгээд энд авах байхдаа удахгүй нурж унах байлгүйдээ

Зөвлөгч
Зөвлөгч
9 сар 23, 2024 14:31

Хөрсний ус ихтэй найдвар тун бага, манай чанар стандарт ямар билээ. За тэгээд лаагаа иднэ үү луувангаа иднэ үү та нарын асууд�##�.

Оролдож
Оролдож
11 сар 2, 2024 15:29

Энэ газарыг анх үнэхээр усан парк барих зориултаар авсан боловч авсан эзнийг нь өртэйгээр нь д�##�имдуулж цагдаа нарын тусламжтайгаар булаан авсан газар ард нь авлагын мөнгө бдаг хэдэн улс төрчид ын мөнгө шүү дээ энэ чинь

Холбоотой мэдээ

Back to top button