Гадаад мэдээДЭЛХИЙ

Хезболлагийн хэрэглэдэг гар радионууд дэлбэрч 20 хүн амь үрэгдэн, 450 хүн бэртлээ

Лхагва гарагт /2024.09.18/ Ливан дахь Хезболла бүлгийн хэрэглэдэг гар радионууд дэлбэрч 20 хүн амь үрэгдэн, 450 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Сүүлийн хоёр өдөр дараалж Хезболла бүлгийн ашигладаг электрон бараанууд ийнхүү дэлбэрэв. Мягмар гарагт /2024.09.17/ тус бүлгийн хэрэглэдэг 3 мянга гаруй пэйжер дэлбэрч 12 хүн амь үрэгдэн, 3 мянга гаруй хүн бэртсэн.

Ливаны аюулгүй байдлын албаныхан пэйжерүүдэд Израилын Моссад тагнуулын алба тэсрэх бодис суурилуулсан байсан гэсэн юм. Мягмар гарагийн халдлагын дараа Хезболла хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн байгаа. Одоогийн байдлаар дэлбэрэлтүүдэд Израилын талаас мэдэгдэл хийгээгүй байгаа. Харин Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галлант “Бид дайны шинэ үе шатыг нээж байна. Энэ нь биднээс эр зориг, шийдэмгий байдал, тэсвэр тэвчээрийг шаардана” гэсэн.

Йорданы Гадаад хэргийн айд Айман Сафади Израилыг Ойрх дорнодод бүс нутгийн дайн руу шахаж байна гэж буруутгасан юм. АНУ тэдгээр дэлбэрэлтүүдэд ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдсэн байгаа. Харин нэгэн нэрээ нууцалсан АНУ-ын албан тушаалтан хэлснээр Израил мягмар гарагт /2024.09.17/ Вашингтонд  мэдэгдэл хүргэхдээ Ливанд ямар нэгэн зүйл хийнэ гэжээ. Ливанд ийнхүү хоёр өдөр дараалан дэлбэрэлт гарсан нь Ойрх дорнодод дахин нэг дайн үүсэх эрсдэлийг эрс нэмэв.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button