Гадаад мэдээДЭЛХИЙ

НҮБ-ын Ерөнхий Ассамблей Израилыг Палестины газар нутгийг эзэмшихээ зогсоохыг уриаллаа

Лхагва гарагт /2024.09.18/ НҮБ-ын Ерөнхий Ассамблей хуралдаж Израилыг Палестины газар нутгийг эзэмшихээ зогсоохыг уриалсан тогтоолыг дэмжсэн байна. Тус тогтоолыг 43 орон түдгэлзсэн ч 124:12 харьцаатай гишүүд дэмжсэн юм. Эсэргүүцсэн санал өгсөн улсуудад АНУ, Израил, Чех, Аргентин гэх мэт орнууд багтжээ.

НҮБ-ын ажиглагч орон статустай Палестины Ерөнхийлөгч Махмоуд Аббас тус тогтоолыг сайшаан хүлээн авч, энэ тогтоолыг Израил даган мөрдөхийг олон улсн шаардахыг уриалсан байна. Тэрхүү тогтоолд “Израил эзэлсэн Палестины газар нутагтаа хууль бусаар оршин суухаа 12 сарын дотор  зогсоох хэрэгтэй” хэмээсэн юм. Мөн үүний улмаас хохирсон палестинчуудад нөхөн төлбөр олгохыг уриалсан байна.  Тогтоолыг НҮБ-ын дээд шүүх болох Олон улсын шүүхийн (ОУШ) зөвлөх бүлэг дэмжиж, Израил Палестины газар нутагт байх нь хууль бус бөгөөд зогсох ёстой гэжээ.

ОУШ долоодугаар сард тогтоол гаргахдаа Израил газар нутаг эзэмшигчийн статусаа урвуулан ашигласан гэж үзсэн. Мөн Йордан голын баруун эрэг болон Зүүн Иерусалим дахь Израилын суурин газруудыг хууль бус хэмээсэн байна.

1967 оны дайны дараа Израил Йордан голын баруун эрэг, Газын зурвас, Зүүн Иерусалимийг эзэлсэн юм. Үүний дараа Израил Йордан голын баруун эрэгт орон сууц барьж эхлэн, одоо олон зуун мянган Израил иргэн амьдардаг байна. Ихэнх орон Израил Йордан голын баруун эрэг гэх мэт Палестин иргэд амьдардаг нутаг дэвсгэрийг эзэмших нь хууль бус гэж үздэг. Харин АНУ нь палестинчууд болон израилчууд гаднын дарамтгүйгээр хоёр талын хэлэлцээ хийж, тохиролцох ёстой гэх байр суурьтай байгаа юм.

Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-19 22:12

Америк бусдын газар нутгаас Израйлд авч өгсөн

Холбоотой мэдээ

Back to top button