Нийгмийн

"Эрдэнэс Тавантолгой" компанид гадны менежментийн баг оруулж, бүтцийн шинэчлэлт явуулна

Монгол Хятадын хилээс 250 км зайд байрлах стратегийн чухал бүс буюу манай улсын хамгийн том чулуун нүүрсний орд дээр сүүлийн арав гаруй жил “Эрдэнэс Тавантолгой” ХК нь ажиллаж байна.

Үйл ажиллагаагаа эхэлснээсээ хойш улс төржилтийн бай болсоор ирсэн энэ компанид цэвэр бизнес зарчмаар явах боломж үндсэндээ үүсээгүй гэхэд болно. 2018 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяанд шилжүүлэх Засгийн газрын тогтоол гарснаас хойш зөвхөн яамнаас төлөөлөн удирдах зөвлөлийг нь томилдог болсон. Үйл ажиллагааны бодлогыг тухайн үеийнх нь Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шууд хариуцуулсан. Ингэснээр тус компанийн дотоод бүтэц, компанийн менежентийн асуудал ерөнхийдөө цэвэр улс төрөөс хамааралтай болчихож байгаа юм. Том амбицтай компанийн бизнесийн зарчмаар явах гэсэн оролдлогыг нь үе үеийн засгийн газар, улс төрийнхөн сонгуулийн төдийгүй намынхаа эрх ашгийн нэг хэрэгсэл болгож байснаас болж анх Чалкогийн өр гэх томоохон бэрхшээлтэй нүүр тулж, үүнээс хойш хэд хэдэн улс төрийн тоглолтуулдтай нүүр тулсан.

Яг цэвэр компанийн зарчмаар явбал алдагдалгүй, эдийн засгийн төсөөлөл нь илүү бодитой, олон улсын жишгээр урагшилж болохоор хамгийн чухал том салбар уг нь энд. Гэтэл ерөөсөө жамаараа явах ёстой компанийн засаглал руу шууд л нэг улс төрийн нөлөө бүхий гэнэтийн шийдвэр үүрэг даалгаварыг тулгаж, дотоод бүтцэд нь нөлөөлж ирснээрээ өрөөс өрийн хооронд, нийгмийн халамж хүртээдэг улс төрчдийн өглөг, амлалтыг биелүүлдэг талбар болчихсон.

Сүүлд гэхэд л 2022 онд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газрын аравдугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолоор Монгол Улсын төлбөрийн тэнцлийг хангахтай холбоотойгоор валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг даалгавар өгч "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг тухайн оны төгсгөл гэхэд 500 сая ам.доллар татан төвлөрүүлэх үүрэг авсан. Үүнтэй холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн Яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилуулж байв. Энэ нь компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх онцгой эрхийг төр бүрэн эдэлж байгаагийн бас л нэг хэлбэр.

“Эрдэнэс Тавантолгой”-г нээлттэй компани болгож, олон улсын компаниудыг оруулъя гэж ярьдаг аа. Хятад, Орос, Америкийн компаниуд хүртэл хамтран ажиллах тендер дээр шалгарч байсан ч тухайн үедээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл улс төрийн шалтгаантайгаар хамтруулаагүй. Гадаадын компанид эзэмшүүлэх асуудал сөхөгдөөд, тэгэсгээд л дарагдчихдаг.

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хэвлэлийн хурлын үеэр “Эрдэнэс Тавантолгой”-г нээлттэй компани болгож, компанийн ерөнхий бүтцэд менежментийн өөрчлөлт хийнэ гэж мэдэгдсэн. Манайд энэ тал дээр туршлага байхгүй биш бий. Өмнө нь чанаргүй зээлийн асуудлаас үүдэж дампуурлын ирмэгт ирэх үедээ Хөгжлийн банкин дээр гадны менежментийн баг оруулж байсан. МИАТ компани мөн удирдлагын хариуцлага алдсантай холбогдуулан гадны томоохон менежментийн багийг оруулж, үйл ажиллагааны чиглэлээ сайжруулах оролдлого хийж байсан удаатай.

Өнөөдрийн нөхцлөөс харвал хамгийн байж болох, зөв хувилбар нь ч энэ юм. Улмаар нээлттэй компани болгож 27 хувийг нь эзэмшдэг 3.4 сая иргэний 1072 хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад эхэлсэн байна. Гадны баг орж ирж, удирдлагын түвшинд ажиллаад ирэхээр улс төрийн нөлөөлөл багасаад зогсохгүй, улс төрчдийн гар ч мухардана. Засаг энэ байр суурь дээрээ даацтайхан зогсоод, улсын стратегийн ач холбогдол бүхий энэ талбарыг зоригтойхон нээлттэй болгоод өгөөсэй.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-19 12:35

Хужаа л орно

зөв
зөв
2024-09-19 13:22

зөв, хэрэгжүүлж чадв�##�. гэхдээ тэнд байгаа инхэнх хүн нь ажилдаа тэнцэхгүй тул х�##�агдах байхдаа. бас байх ёстойгоосоо хэтэрсэн орон тоотой тул маш их хэл ам гарч бараг л зүгээр байхад х�##�ах гэлээ гээд л бөөн юм болж удирдлагын багыг нь харлуулах байхдаа.

Зочин
Зочин
2024-09-19 13:56

Оюу толгой шиг мeнeжмэнтийн зардлага нь дийлдэхгүй өр болох вий дээ. Сайн судлаарай даа

Зочин
Зочин
2024-09-19 16:04

Болж байна. Бүр төрийн худ�##�дан ава-лтыг олон улсын менежментийн баг, энэ та-лаар ша-лгарсан пүүс компаниар хийлгэх сана-лтай байна. Хэдэн бүдүүн дарга нарыг мөнгөний эрх мэдлээс са-лгая. А-лс хэтийн хөгжлийн төлөвлөгөөг мөн гадны ша-лгарсан пүүсээр хийлгэе! Ямар ч байсан цагаач буриад, ойрадуудаас дээр байх гэж бодож байна.

Зочин
Зочин
2024-09-19 17:33

Энэ ч илүү зард�##� байх аа. Монголын төлөө ажиллахгүй дээ.

Зочин
Зочин
2024-09-20 02:47

Мөнгөгүй монголчууд авахгүй, хятадууд тэдний гар хөлүүд л авна. 2 дахь оюу толгой болно. Э/з -ч Баярхүүгийн лайв үз.

Зочин
Зочин
2024-09-20 05:29

Gadnii hamaaraltai heden jiliin daraa ot adil mongol irged bish gadnii humuus ashig hurtene heden ene zasagiin hed mongol ulsiin irgediin umch bish bo

Зочин
Зочин
2024-09-20 05:30

Rio ot mongol d zasag ih hural songoj de tednii tuluu l ajilaj ba ene zasag ih huraliig taraaj uurchil

тэгш
тэгш
2024-09-22 21:40

Зэвүүн шүү энэ ардын нхмынхан ! Таван толгойг ардын намынхан л тоносон луйвардсан ! Ардын намын луйварчдын нүүрсний хулгай 44 их наяд шүү дэ ! Одоо ардын намынхан мөнгөжсөн баяжсан учир ТТ д олон улсын менежментэд олон улсын баг оруулах болж !

Холбоотой мэдээ

Back to top button