Эдийн засгийн мэдээ

Газрын тосны үнэ буурав

Газрын тосны үнэ өсөлтийн бүсэд богино хугацаанд шилжсэн ч эргээд буурсан хөдөлгөөнтэй байна. Есдүгээр сарын 19-ний өглөөний байдлаар WTI газрын тосны үнэ баррель нь 70 ам.доллар байгаа бол брент төрлийн газрын тосны үнэ 73 ам.доллар байгаа аж.

“Инфляцад мэдрэмтгий байдаг таваарын зах зээлийн хувьд газрын тосны эрэлт цаашид үргэлжлэн саарч магадгүй ч эрэлтийн нөлөөг тодорхойлох хүртэл үнэ нь тогтвортой байна” гэж “Global X Management”-ээс мэдээллээ.

Мөн газрын тосны үнийн өсөлтийн төлөв буурснаар зарим бүс нутагт хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдийн санхүүжилтийн шаардлага нэмэгдэнэ гэж Абу Дабигийн PJSC арилжааны банкны ахлах эдийн засагч мэдэгдлээ.

БНХАУ-ын эдийн засгийн удаашрал, OPEC-ийн өргөтгөсөн бүлгийн гарцаа нэмэгдүүлэх төлөвлөгөө зэрэгтэй холбоотой түүхий газрын тосны ханш энэ улиралд уналттай байгаа юм.

Эх сурвалж: Bloombergtv.mn

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button