Солонгосчуудын өр дунджаар жилийн орлогоос нь хоёр дахин өндөр байна
БНСУ-ын төв банкны тоо баримтаас харвал солонгосчуудын өр дунджаар жилийн орлогоос нь хоёр дахин өндөр байдаг аж. Тус тоо баримтыг Солонгосыг сэргээн босгох намаас парламентад суудаг Ча Гёгэн танилцуулжээ. Тоо баримтаас харвал энэ оны эхний улирлын байдлаар зээлийг орлогод харьцуулсан харьцаа (LTI) 233.9 хувь байсан юм.
Тэрхүү харьцаа 2022 оны хоёрдугаар улиралд 238 хувь хүрээд буурсан байгаа юм. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр улиралд “LTI” 233.9 хувь болсноосоо хойш буураагүй байна. Энэ оны эхний улиралд 50-иас дээш насныхныг эс тооцвол бусад бүх насныхны LTI өмнөх гурван сартай харьцуулахад өсжээ.
30 болон түүнээс доош насныхны зээлийн харьцаа 238.7 хувиас 239 хувь болж нэмэгдсэн байна. Харин 40-өөс дээш насныхны хувьд 253.5-253.7 хувь болжээ. Энэ харьцаа 60-аас дээш насныхны хувьд 239.1-240.8 хувь болж өссөн юм. Харин 50-иас дээш насныхны LTI 208.1 хувиас 205.6 хувь болж буурсан байна.
40-өөд насныхны зээл орлогын харьцаа онцгой анхаарал татаж буй. Учир нь энэ насны бүлгийн иргэдийн зээлийн хэмжээ жилийнх нь орлогоос 2.5 дахин өндөр байгаа нь бусад насны бүлгээс өндөр байгаа юм.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.