Лиса, Таила нар "Victoria’s Secret"-ын шоунд оролцож, уран бүтээлээ толилуулна
Дэлхийн дотуур хувцасны шилдэг загварын шоу гэгдэх “Victoria’s Secret” эмэгтэйчүүдийн ялгаатай байдлыг хүндэтгээгүй хэмээх шалтгаанаар олны дунд шүүмжлэлд өртөж улмаар 2019 онд цуцлагдсан билээ.
"Victoria’s Secret" шоу 2001 онд 12 сая үзэгчийг татаж байсан бол 2018 онд 3.3 сая болж буурчээ. Хэрэглэгчид эмэгтэй хүнийг хэт явцуу байдлаар харуулсан шоуг үзэх сонирхолгүй болсныг энэ тоо илэрхийлсэн тул 2019 оны 11 дүгээр сард шоу завсарлага авсан юм.
Олон жилийн дараа дахин үзэгчдийн хүртээл болох гэж буй уг шоунд Өмнөд Солонгосын алдарт Blackpink-ийн гишүүн Лиса, Таила болон Сher нарын хамт оролцож, тайзан дээр сахиусан тэнгэрүүдтэй хамт үзүүлбэр үзүүлэхээр болсныг мэдэгдлээ.
Victoria Secret загварын шоу 5 жил завсарлага авсны эцэст эргэн ирж байгаагаас гадна анх удаа тус тайзан дээр К-поп дуучин гарч буйгаараа онцлог давуу талтай байгааг онцолсон юм.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.