Гадаад мэдээДЭЛХИЙ

НАТО: Украин холбоонд элсэхэд урьд өмнөөс илүү ойртож ирсэн

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг арав гаруй жилийн турш албан тушаалаа хашсаны дараа ажлаа хүлээлгэн өгч байгаа юм. Тэрбээр пүрэв гарагт /2024.09.19/ салах ёсны үг хэлэхдээ “Украин НАТО-д элсэхэд урьд өмнөөс илүү ойртож ирээд байна” гэжээ.

Тэрбээр гишүүн орнуудыг эвслийн үүсгэн байгуулсан үнэт зүйлсийг эрхэмлэхийг уриалсан юм. Столтербэрг “Би 2014 онд ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласнаас хойш бидний эргэн тойрон маш их өөрчлөгдсөн” хэмээсэн байна. Харин Украины талаар ярихдаа тэр холбооны хаалга нээлттэй, элсэх болно гэсэн юм. Столтенберг “Өнөөдөр Ерөнхийлөгч Путин тулааны талбарт зорилгодоо хүрч чадна гэж итгэж байгаа. Тэр биднийг хүлээнэ гэж бодож байгаа учир харгис хэрцгий дайнаа үргэлжлүүлсээр байна” хэмээсэн байна.

Түүнийг ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах жилүүдэд НАТО зүүн жигүүртээ байлдааны бэлэн цэрэггүй байсныг өөрчилж, олон мянган алба хаагч байршуулсан юм. Столтенберг энэ сарын сүүлээр ажлаа Нидерландын ерөнхий сайд асан Марк Рюттед хүлээлгэн өгнө.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button