Гадаад мэдээДЭЛХИЙ

ЕХ, БНХАУ хэлэлцээ хийсэн ч худалдааны маргаанаа шийдэж чадсангүй

Европын комисс болон БНХАУ-ын засгийн газрын албан тушаалтнууд хэлэлцээ хийсэн ч цахилгаан машины худалдаа дээр санал зөрөлдсөн хэвээр үлджээ. Гэхдээ хоёр тал хэлэлцээг эрчимжүүлэхээ мэдэгдсэн байгаа юм.

Пүрэв гарагт /2024.09.19/ энэ асуудлаар Европын комиссын худалдааны асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис БНХАУ-ын Худалдааны сайд Ван Вэнтаотой уулзсан байна. Европын комисс БНХАУ-ын цахилгаан машины компаниуд төрөөсөө их хэмжээний татаас авдаг тул Европын зах зээлд сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн үзсэн. Ийм учир Европын комисс Хятад цахилгаан машины компаниудад 7.8-35.3 хувийн гаалийн татвар оноох шийдвэр гаргасан юм. Энэ нь Европын холбоо руу машин оруулах 10 хувийн татвар дээр нэмэгдэнэ.

Энэ татварыг Бээжин протекшионист үйлдэл хэмээн шүүмжилсэн юм. Мөн БНХАУ-ын эрх баригчид хариу арга хэмжээ авч Европын холбооноос орж ирдэг гахайн мах болон сүү сүүн бүтээгдэхүүнийг шалгаж эхэлсэн билээ.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button