Ч.Батзориг: БЗД-ийн 157, 133 сургуулиудын чиглэлд нэмэлтээр 2 автобус гаргалаа
Нийслэлийн Засаг даргын зөвлөх Ч.Батзориг сургуулийн автобус болоод БЗД-ийн 26-р хороонд баригдаж байгаа шинэ сургуулийн талаарх мэдээлэл өглөө.
Тэрбээр “ БЗД-ийн 26 болон 36-р хорооны иргэдийн хүсэлтийн дагуу Ерөнхий боловсролын 157-р сургуулиас 133-р сургууль чиглэлд явах 2 автобусыг нэмэлтээр гаргалаа. Өнөөдрөөс /2024.09.20/ хүүхдүүд шинэ автобусаар зорчиж эхэлсэн” гэлээ.
Мөн БЗД-ийн 26 хороо нь 40 мянга гаруй оршин суугчтай. Хүн амын нягтрал их хороо юм. Гэвч энэ бүсэд нэг ч улсын сургууль байдаггүй. УИХ-ын гишүүн Б.Энхбаярын санаачилгаар баригдаж буй 640 хүүхдийн суудалтай иж бүрэн комплекс сургуулийн газар чөлөөлөлтийн ажлыг бид хийсэн. Одоогоор барилгын ажил 90 гаруй хувьтай байна. Уг шинэ сургуулийн барилгын халаалтыг 10-р сарын 15-нд өгч, 11 сард тохижилт, тоног төхөөрөмжийг нийлүүлнэ. 2-р улиралд сурагчдыг хүлээн авах бэлтгэлийг хангуулж байна гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Amjilt husie