Энтертайнмент
Монголчуудтай хамтран бүтээсэн киногоо нээхээр БНСУ-ын алдарт жүжигчид Монголд иржээ
Манай улсын "Hulegu pictures", "Tulgatan pictures", БНСУ-ын "Kortop Media"-ийн хамтын бүтээл болох "Өмнөдийг зорих замд" киноны зураг авалт нэг жилийн турш үргэлжилсэн бөгөөд хоёр улсын продюсер, жүжигчин, найруулагч, зураглаач, эвлүүлэгч нар хамтран ажилласан.
Киноны гол дүрд МУАЖ С.Сарантуяа, МУСТА Г.Эрхэмбаяр, МУСТА Д.Энхбаяр, Б.Замилан, О.Самданпүрэв, Е.Ишзандан, БНСУ-аас Ми Ва хурандаагийн дүрээр бидэнд танигдсан жүжигчин Lee Jae Yong, Choi Jun Yong, Oh Soo Jung тэргүүтэй жүжигчид хамтран тоглосон юм.
Тэгвэл өнөөдөр Эрдэнэтэд болох тус киноны нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор БНСУ-ын алдарт жүжигчид монголд ирээд байгаа аж. Тэд өнөөдөр 18:00 цагаас Эрдэнэт хотын кино театрт “Өмнөдийг зорих замд” УСК-оо нээнэ.
Д.Жаргалмаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нээлт нь ганцхан Эрдэнэтэд болох юм байх даа тл
Mongoli talaas Orson jvjigchid bvgd minii hairtai jvjigchid bna
Solongosin jvjigchid bas Adil minii dyrtai jvjigchid bna
хаана �##�дартай жүжигчид байгаан