НҮБ олон улсын хамтын ажиллагааг хадгалах тогтоолыг баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79-р чуулган ням гарагт /2024.09.22/ Нью-Йорк хотод эхэллээ. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2024.09.18/ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Өнөөдөр надад нэг чухал мессеж байна. Гишүүн орнууд харилцан буулт хийхийг уриалж байна” гэсэн юм.
Тэгвэл Ерөнхий Ассамблей ням гарагт олон улсын хамтын ажиллагааг хадгалах зорилготой “Pact for the Future” нэртэй тогтоолыг баталсан байна. Тус тогтоолыг Гутерреш илүү үр дүнтэй, хүртээмжтэй, холбоотой олон талт харилцаанд шилжих чухал алхам хэмээжээ. “Pact for the Future” тогтоолыг есөн сарын турш хэлэлцсэний эцэст ийнхүү батлав.
ОХУ тэрхүү тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн ч бүтэлгүйтжээ. Тодруулбал “НҮБ болон түүний систем нь аль ч улсын дотоод эрх мэдэлд хамаарах асуудалд хөндлөнгөөс оролцохгүй” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргасан юм. Өөрчлөлт нь ороогүй ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэд сайд Сергей Вершинин тус тогтоолыг баталсныг шүүмжилсэн байна.
Энэ удаагийн чуулганаар хэлэлцэх хамгийн том асуудлууд бол Украин болон Газын зурвасын дайн, цаг уурын өөрчлөлт байх юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.