Энтертайнмент

Америкийн кино өдрүүд МАРГААШ эхэлнэ

АНУ-ын Элчин сайдын яам санаачлан Монголын кино институт хамтран “Америкийн кино өдрүүд 2019”-ийг Монгол-Америкийн Залуучуудын жилийн хүрээнд зохион байгуулах гэж байна. Маргааш эхлэх кино өдрүүдийн гол зорилго нь Америкийн орчин үеийн баримтат болон бие даасан кино урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх мөн Америк төдийгүй дэлхийд нэр хүндтэй кино найруулагч, продюсерийг урин кино уран бүтээлчдэд мэргэжлийн сургалт явуулж, тэдний чадавхийг дээшлүүлэхэд чиглэж буй юм.

Кино өдрүүдийн хүрээнд 7 баримтат кино бүтээлийг “iCinema” кино театрт энэ сарын сарын 13-наас 17-ны өдрүүдэд үнэ төлбөргүй үзүүлэх юм байна. Түүнчлэн “Ахлах тогооч Флинн” киноны найруулагч Камерон Ейтс Монголд айлчилж, өөрийн уран бүтээлийн тухай дэлгэрэнгүй ярилцлага хийж кино өдрүүдийг нээх аж.

Кино өдрүүдийн хөтөлбөр:

2019.12.13

19:00 - 20:30

Chef Flynn / Ахлах тогооч Флинн

20:30 - 21:00

Киноны найруулагч Камерон Ейтстэй хийх уулзалт.

2019.12.14

14:00 - 15:35

Half the Picture / Кино урлагийн тал хагас

16:30 - 18:00

In a Heartbeat / Цохилох зүрх

Inventing tomorrow / Маргаашийг бүтээхүй

2019.12.15

14:00 - 15:30

Soar – Дүүлэн нис

Straight/Curve Redefining Body Image /Туранхай/ Гуалиг: Гоо сайхныг дахин тодорхойлохуй

16:20 - 17:15

Mosquito: The Bite of Passage / Шумуул

Dream Big: Engineering our world / Томоор мөрөөд: Хүмүүний ертөнцийн инженерчлэл

2019.12.16

19:00 - 21:00

Take Every Wave: The Life of Laird Hamilton / Давалгаа бүрийг эзэгнэ: Лейрд Хэмилтоны амьдрал

2019.12.17

19:00 - 21:00

Pick of the Litter / Шилэгдмэл гөлөг

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button