Португалд 180 мянган мотоциклчин каскаа адислуулжээ
Ням гарагт /2024.09.22/ Португал улсын төв бүсэд оршдог Фатима дарь эхийн сүмд 180 мянган мотоциклчин каскаа адислуулсан байна. Дуулганы адислалын мөргөл нэртэй тэрхүү үйл ажиллагаа сүүлийн ес гаруй жил зохион байгуулагдаж байгаа юм. Фатимагийн сүмийн ректор Карлос Кабесинхас хэлэхдээ тус үйл аижллагааны нэр хүнд цаг явах тусам нэмэгдэж байгаа гэжээ.
Энэ жилийн үйл ажиллагаанд урьд өмнө нь байгаагүй олон хүн оролцсон байна. “Бид дуртай зүйлээрээ төлөвшиж, удирдуулдаг” гэсэн уриа дор моточид гэгээн Фатимагийн хөшөөг ачсан юм. Үүний дараа мотоциклчдын каскийг адислах мөргөл үйлдсэн байна. Тус үйл ажиллагааг Дуулганы адилслалын нийгэмлэг бусад мотоциклийн клубуудтэй хамтран зохион байгуулжээ.
Фатимагийн сүмийн ректор Кабенсинхас “Эдгээр моточидийн ихэнх нь хамгаалалт гуйхаар ирдэг. Гэхдээ тэд мөн аль хэдийн амьсгал хураасан хүмүүсийн дурсгалд зориулж, гэмтсэн эсвэл тусламж хэрэгтэй хүмүүст зориулж оролцдог юм” гэсэн байна.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.