Нийгмийн
Германы номын сангаас Моцартын нэр нь үл мэдэгдэх бүтээл олджээ

Германы Лайпциг хотын номын сангаас суут хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцартын нэр нь үл мэдэгдэх хөгжмийн зохиол бүхий бүтээл олджээ.
Энэхүү бүтээл нь 1760-аад оны дунд үед буюу түүнийг өсвөр насандаа бичсэн хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна. Уг хөгжмийн бүтээл нь нийтдээ 7 хэсгээс бүрдсэн, ойролцоогоро 12 минутын зохиол аж. Эх бүтээлээс нь ойролцоогоор 1780-аад онд хуулбарласан уг гар бичмэл нь Кёхелийн хамгийн сүүлийн каталогийг эмхэтгэх үед олдсон байна. Амадей Моцарт 1756 нд Германы Зальцбург хотноо мэндэлсэн бөгөөд таван настайдаа анхны уран бүтээлээ туурвисан гоц авъяастай хөгжмийн зохиолч билээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.