ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМУРЛАГшуурхай мэдээЭнтертайнмент

Эд Ширан “MTV Europe Music Awards”-аас шилдэг уран бүтээлчээр шалгарав

Европын “MTV Europe Music Awards” хөгжмийн шагнал гардуулах ёслол Унгар улсын Будапешт хотын “Laszlo Papp Sports Arena”-д болж, үзэгчдийн санал хураалтын дүнгээр шилдэг уран бүтээлчдийг  тодрууллаа. Британийн нэрт дуучин, ая зохиогч Эд Ширан “Шилдэг гүйцэтгэлтэй уран бүтээлч”-ээр шалгарлаа.

Шагнал гардуулах ёслолын ажиллагааг цахим хуудсаараа шууд дамжуулжээ. Шагнал хүртсэн хүмүүсийн жагсаалтыг тэндээс харж болно.

Мөн дуучин Эд Ширан “Муу зуршил” /Bad Habbits/ гэх дуугаараа “Шилдэг дуу”-ны шагналыг хүртэв. Ийнхүү Эд Ширан найман номинацид нэр дэвшсэн ч нэг ч шагнал авч чадаагүй дуучин Жастин Биберийг ардаа орхилоо. Эд Ширан мөн дуучин Оливия Родриго /Drivers License/, Doja Cat /Kiss Me More/, Америкийн реппер Lil Nas X /Montero/ болон “Stay with Bieber” дууг дуулсан Австралийн реппер Кид Ларой нарыг ч ардаа орхилоо.

Харин энэ жилийн “Eurovision” наадмын ялагч Италийн “Манескин” хамтлаг “MAMMA MIA” дуугаараа “Coldplay”, “Foo Fighters”, “Imagine Dragons”, “The Killers”, “Kings Of Leon” зэрэг дуунуудыг мөн ардаа орхиж, “Шилдэг рок уран бүтээлч”-ийн шагналыг хүртжээ.

(Эх сурвалж: Forbes)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button