ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Эд Ширан өөртөө жижиг оршуулгын газар босгоно

Алдарт дуучин Эд Ширан 2.71м х 1.8м-ийн хэмжээтэй бунхан барихаар шийджээ.

“Дэйли Мэйл” /Daily Mail/ сайтад бичсэнээр Эд Шираныг нас барсны дараа чухамхүү эл бунханд оршуулахыг дуучин үгүйсгээгүй байна.

Бунханыг Суффолк хотод барих аж. Ширан 2019 онд хөршүүд болон нутгийн удирдлагуудтай зөвлөлдөж, бунхантай холбоотой бүх нарийн ширийн зүйлсийн талаар тохиролцсоны дараа барилгын ажлыг аль хэдийн эхлүүлсэн байна.

Дуучин бунхан доторх бүтцийг үүдний танхим, хонгилтой, бас эргэдэг шаттай, дээврийг нь тугалгаар, ханыг нь цахиураар хийхээр төлөвлөсөн байгаа гэнэ.

Эд Ширан гэр бүл, ойр дотны хүмүүсээ түүний босгосон энэ бунхан дээр цугларч, хамтдаа залбирч, амарч, элдэв зүйлс бодон “эморох”-ыг хүсч байгаа гэжээ.  Бунханыг өөрийн нэрээр “Ширанвилл” хэмээн нэрлэх юм байна.

Эх сурвалж: Daily Mail

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button