НИЙГЭМ

А.Ариунзаяа: Оршуулгын газрыг төр зохицуулах шаардлагатай

Оршуулгын үйл ажиллагааны тухай анхдагч хуулийн төслийг боловсруулан, салбарын судлаачид, холбоод, олон нийтээр хэлэлцүүлж байгаатай холбогдуулан төслийг санаачлагч УИХ-ын гишүүн А.Ариунзаяа мэдээлэл өглөө.

Газар нутгийн хэмжээ хязгаартай учраас оршуулгын газар, бунхан, суварга байгуулах асуудлыг төрөөс зохицуулах шаардлагатайг онцолсон байна. Зөвшөөрөгдөөгүй газарт байршуулсан оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлэх ажил нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа. Мөн оршуулгын булшийг 60 жилийн дараа нүүлгэн шилжүүлэх зохицуулалттай ч энэ талаар иргэд төдийлөн мэддэггүй. Азийн орнуудад нас барагсдаа 100 хувь чандарладаг. Монголд нас барагсдын ойролцоогоор таван хувийг чандарлуулдаг бол Европт энэ үзүүлэлт 80 гаруй хувьтай байна. Тиймээс чандарлахтай холбоотой асуудлыг шашны байгууллагуудтай хэлэлцэж, байгальд ээлтэй оршуулгын хэлбэрийг хуульд тусгах боломжийг судалж байгаа аж.

Нийслэлчүүдийн салхин дээр, томоохон хүнсний захын хажууд оршуулгын газар байх нь зохистой юу? Оршуулгын газрын зөвшөөрлийг хаана өгч болохгүй вэ гэдгийг  хуулийн төсөлд тусгасан. Ундны ус, салхины дээр, иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулахуйц, үерийн эрсдэлтэй, хөрсний гулсалт үүсэж болзошгүй газар оршуулах зөвшөөрөл өгөхгүй байхыг хуульчлахаар боловсруулсан. Мөн түүх, соёлын дурсгалт газарт оршуулах ёсгүйг түүхчид хэлж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Баагий
Баагий

Буяны ажлыг далимдуудж хувийн хэвшил өндөр ашиг олох нь бузартай.Төр өөрөөсөө бүхий л ажлыг холдуулж баахан ширээний мануухайнууд амаараа ажиллаад л жаргачихсан амвтад.Оршуулгын бүх ажлыг,зохицуулалтыг төр хариуцах нь хүндэтгэлтэй.

Отгон
Отгон

Оршуулгын газар цэвэрлэх нэрээр юуг өөрчлөх гээд талийгаач нарын булш бунханд бузар гараа хүргэнэ вэ? Өөр хийх ажил байхгүй юм уу? Монголд бүтээн байгуулалт, хийх ажил их байна.

Зочин
Зочин
Reply to  Отгон

Булш хүүрээр хөрс шороог бузарлаж байгааг зогсоох нь жинхэнэ бүтээн байгуулалт байдаг байгаа шүү. Өндөр байшин сууж хурдны замаар машинтай давхиад үхэхдээ авсанд хийгдэж газар өмхийрүүлсэн бузар амьдралаа засөө ????????????

Зочин
Зочин

Зөвхөн төр

Холбоотой мэдээ

Back to top button