Нийгэм мэдээ

Тодруулга: Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг хасаагүй

БШУЯ-аас ирэх хичээлийн жилээс ЕБС-ийн сурагчдын 3-6 хичээлийг хасаж, цөөлөхөөр шинэ төсөл ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнтэй холбогдуулан өчигдөр /2024.03.27/ цахим орчноо уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлүүдийг сургалтын системээс хассан гэж нийтлэгдээд байна.

Энэ талаар БШУЯ-аас тодруулахад, "Уран зохиол, дуу хөгжим, технологи гэсэн гурван хичээлийг хассан гэх мэдээлэл нь худал. Иргэдийн дунд буруу ташаа мэдээлэл байна. Сурагчдын судлах хичээлийг багасгахаар ерөнхий төлөвлөгөө бэлтгэж байгаа. Дөрөвдүгээр сарын 12-ны дараа ямар хичээлийн аль агуулгыг хасах талаар тодорхой шийд гарна" гэлээ.

БШУЯ-аас сурагчдын үздэг 15-19 хичээлийн агуулга болон хичээл танахаар төлөвлөгөөт ажлыг эхлүүлээд байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-28 10:07

ЕР НЬ ЦӨӨЛЖ ХЭТ АЧААЛАЛ, ХЭРЭГЦЭЭГҮЙ ЮМ ЗААСАН БОЛЖ ЦАГ БӨГЛӨХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ. ЗОРИГТОЙ ШИЙДЭЭРЭЙ.

Холбоотой мэдээ

Back to top button