ДЭЛХИЙНИЙГЭМ

Талибанчууд жолооч нарт хөгжим сонсохыг хориглов

Афганистаны засгийн эрхийг авсан “Талибан” хөдөлгөөнийхөн жолооч нарыг жолоо барьж байхдаа хөгжим сонсож, эмэгтэйчүүдийг хижабгүй тээвэрлэхийг хориглосон байна. Энэ талаар тус улсын “Kabul News” мэдээллийн агентлаг мэдээлэв.

Мэдэгдэлд “Жолоо барьж байхдаа хөгжим сонсож болохгүй, хар тамхи хэрэглэж болохгүй. Мөн хижаб /эмэгтэйчүүдийн битүү хувцас/-гүй эмэгтэйчүүдийг машинд суулгахгүй байх, эмэгтэйчүүдийг хамаатных нь эрэгтэй хүнгүйгээр ганцааранг нь 45 миль гаруй зайд авч явахыг хориглоно” гэжээ.

Шинэ журмын дагуу жолооч нар автомашинаа мөн зориулалтын газар байрлуулах ёстой ажээ.

(Эх сурвалж: CNN)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-26 15:54

Т�##�ибууд аа монголын төрийг төвхнүүлж өгөөч

Холбоотой мэдээ

Back to top button