Кремль: АНУ хориг тавьсан нь хоёр улсын харилцаа, Украины дайныг дуусгах энхийн хэлэлцээнд сөргөөр нөлөөлнө
Кремль даваа гарагт /2026.09.21/ мэдэгдэл хийхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын эсрэг тавьсан хоригуудыг чангатгах хуулийн төсөлд гарын үсэг зурсан нь хоёр улсын харилцаа, Украины дайныг дуусгах энхийн хэлэлцээнд сөргөөр нөлөөлнө гэжээ. Тодруулбал Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өдөр тутмын хэвлэлийн бага хурлын үеэр “Энэхүү баримт бичигт гарын үсэг зурах нь хоёр талын харилцааг сэргээхэд ямар ч хувь нэмэр оруулахгүй нь ойлгомжтой. Мөн Украины асуудлыг амжилттай шийдвэрлэх үйл явцад ахиц гаргахад туслах магадлал бага” гэсэн юм.
Трамп өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2026.09.18/ гарын үсэг зурж баталсан хуулийн төсөл нь ОХУ-аас газрын тос, байгалийн хий худалдан авдаг БНХАУ, Энэтхэг зэрэг орнуудад 100 хувийн гаалийн татвар оноох эрхийг АНУ-ын ерөнхийлөгчид оноох тухай байжээ. Песков тариф оноох эрхийн талаар мэдэгдэхдээ, ОХУ-ын худалдааны түншүүд гаалийн татварыг санал нэгтэйгээр эсэргүүцэж байна гэсэн юм. Энэтхэгийн Худалдааны сайд Пиюш Гоял хэлэхдээ, тус татварын нарийн ширийн зүйлсийг судалж байна гэжээ. Харин БНХАУ-ын Худалдааны яам амралтын өдрүүдэд мэдэгдэл хийхдээ, Хятадын бүрэн эрхт байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах эрх Бээжинд бий гэсэн байна.
Эх сурвалж: The Moscow Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.