Сурвалжилга: Д.Сумъяабазарын цэцэрлэгт хүрээлэн барина гэсэн "East" төвийн суурин дээр 16 давхар орон сууц босжээ

Бидний сайн мэдэхээр зүүн дөрвөн замын автобусны буудлын урд байсан, шатсан “East” төвийг 2022 оны долоодугаар сарын 15-ны өдрөөс нурааж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Нийслэлээс тус төвийн суурин дээр цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар санаачилсан.
Тодруулбал, тухайн үеийн Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Газар бол төрийн, ард түмний өмч. Энэ газрыг олон жил зориулалтын бусаар ашиглаж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, дамжуулан наймаалж ирсэн явдлыг бид таслан зогсоож, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амиа өргөсөн баатарлаг эрсийн дурсгалд зориулсан Цэцэрлэгт хүрээлэн байгуулна" хэмээн бичиж байв.
Харин үүнээс сарын өмнө хотын дарга асан Д.Сумъяабазар холбогдох хүмүүсийг хэлэлцээрийн ширээнд урьсан байдаг.
Өмнө нь энэ газарт Манжийн төрийн үеийн “Бат цагаан” нэртэй шорон байсан гэдэг. Тэрхүү шоронд гамингууд Монголын эх оронч баатар Манлай баатар Ж.Дамдинсүрэн, Д.Бодоо, С.Данзан нарыг хорьж байв. Түүнчлэн 1930-аад онд Д.Нацагдорж, Б.Ренчин, С.Буяннэмэх, Д.Намдаг нарыг тус шоронд хорьж байсан.
1950-аад оны сүүлчээр шоронгийн үйл ажиллагаа зогсож, арьс өнгөний эмнэлэг болсон бол 1990-ээд оны үед барилга нь муудсан тул сууриар нь нураасан байна. Улмаар “East” төв гэх худалдаа, үйлчилгээний байгууламж бий болж байж.
Иймд дээрх түүхийг үндэслэн эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амиа өргөсөн баатарлаг эрсийн дурсгалд зориулсан цэцэрлэгт хүрээлэн байгуулах саналыг Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг дарга байхдаа буюу 2022 оны зургаадугаар сард гаргасан юм.
Нийслэл хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байна гэгдэж байсан тус барилгад хамгийн сүүлд гэр ахуйн цахилгаан бараа болон өргөн хэрэглээний бараа, баар, ресторан, караоке зэрэг үйлчилгээний байгууллага үйл ажиллагаа явуулж байв. Энэхүү газрын эзэмшил нэгээс нөгөөд долоон удаа шилжиж, одоо “Пром-Импорт” ХХК-ийн эзэмшилд байгаа гэж Баянзүрх дүүргийн Засаг дарга мөн тухайн үед хэлж байлаа.
Тэгвэл хотын дарга асан Д.Сумъяабазарын болоод ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнийн дээрх попрол ажил хэрэг бололгүй замхарч, цэцэрлэгт хүрээлэн байгуулах биш 16 давхар орон сууц барьж байна.
-“East” төвийн суурин дээр хоёр блок, 16 давхар "Хархорум виллаж" орон сууц босжээ-
Уг барилгын ажил одоо зогсолтгүй үргэлжилж байна. Хоёр блок 16 давхар орон сууц бөгөөд дунд нь холбосон таван давхар худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын суурь ч тавигджээ. Барилгыг тойруулан төмөр өндөр хашаа босгож, гаднын хүн нэвтрүүлэхгүй байх журмыг мөрдөж байна.
Тиймээс бид тус хотхоны борлуулалтын албатай холбогдож мэдээллээ тодрууллаа. Тэдний хэлж буйгаар 2025 оны долоодугаар сард ашиглалтад орох бөгөөд 120 айлын орон сууц юм байна. МкВ-ын үнэ урьдчилгаа дүн, нөхцлөөсөө хамаарч 4.5-5.5 сая төгрөг. Нэгээс таван давхрыг үйлчилгээний зориулалтаар ашиглах бол 6-16 давхрыг орон сууцны зориулалтаар ашиглана. Одоогийн байдлаар цутгалт болон өрөлтийн ажил дуусч цонх зэргээ хийхээр төлөвлөж байна гэлээ. Энэ газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар яригдаж байсан тухай хэлэхэд тийм асуудал байхгүй, барилгын ажлыг "Хархорин констракшн" компани гүйцэтгэж байна гэв.
-Тус газрыг "Пром Импорт" ХХК эзэмшиж, барилгыг "Хархорин констаркшн" ХХК барьж байна-
Өмнө нь "Пром Импорт" гэх компани барьж байгаа гэж мэдэгдэж байсан бол маркетингийн албаны хэлснээр "Хархорин констаркшн" болж таарав. Нягтлахад уг хоёр компани өөр эзэдтэй бөгөөд үйлчилгээний чиглэлийн хувьд ч адил биш байна.
Тодруулбал, Пром Импорт ХХК 2006 онд төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, барилгын засвар хийх чиглэлээр үүсэн байгуулагдсан ба эзэмшигчээр Өнөрбаярын Галцог бүртгэлтэй байна.
Харин Хархорин констракшн ХХК ачаа тээврийн үйлчилгээ, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар мөн 2006 онд байгуулагдсан бөгөөд эзэмшигчээр Лхамжавын Мөнх-Очир гэх хүн бүртгэлтэй байна.
Тиймээс бид тухайн газар эзэмшигчийг нягталж үзлээ. Ингэхэд 1330501241 нэгж талбарын дугаартай "Пром Импорт" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байна. Ингээд харвал газар тус компани дээр бүртгэлтэй ч барилга барих ажлыг "Хархорин констракшн" ХХК гүйцэтгэж байгаа аж.


Энэ тухайд Нийслэлээс тодруулахад тодорхой мэдээлэл байхгүй байна гээд Нийслэлийн газар зохион байгуулалтын албатай холболоо. Харин тус албаны дарга Кадастрын албаныхаа даргатай холбосон ч хуралтай учир өнөөдөр мэдээлэл өгөхгүй боломжгүй гэлээ.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Эргэн сануулбал, Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар тус газрын өмчлөгчтэй аливаа яриа, хэлэлцээ хийгээгүй мөртлөө “Цэцэрлэгт хүрээлэн байгуулмаар байна” гэдэг мэдээлэл цацсан. Энэ мэдээж хачирхалтай. Албан мэдээ дундаа “Өмчлөгч талтай хэлэлцээ хийх хүсэлтэй байна” гэсэн ганцхан өгүүлбэр л шигтгэсэн байдаг.
Гэтэл тус газар угаас хувийн өмч. Хувийн өмчийг төрийн байгууллага популист байдлаар шууд “Цэцэрлэгт хүрээлэн байгуулъя” гэж мэдээлэх нь ААН-д төвөгтэй нөхцөл байдал үүсгэж буй нэг хэлбэр.
Тухайлбал, өмчлөгч өөрөө газраа эргэлтэд оруулах, өөр худалдаа, үйлчилгээний төв байгуулах хүсэлтэй байгаа бол яах вэ. Товчхондоо цэцэрлэгт хүрээлэн болгоё гэсэн Нийслэлийн байр суурийг дэмжихгүй бол хэрхэх вэ гэдэг сонирхол татсан.
Гэсэн ч энэ бүхнийг үл тооцоолж, зүгээр л ийм санал гаргаад, иргэдээс урьдчилан алга ташуулж гавьяа байгуулсан мэт авирласан. Тиймдээ ч газрыг дурын мэдэгдэл шигээ дураараа булааж чадаагүй. Эцэст нь хувийнхаа өмчийн газар дээр барилга барьж байгаа компанийг буруутан мэт нийгэмд таниулж өгөөд экс хотын дарга одоо нам гүм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв
Монгол улс давхар АМНАТ аа болих хэрэгтэй.Монголд яагаад баяжуулаад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг хааж хятадын Э/З ийг дэмжих хууль хэрэгжих ёстой гэж .. Боловсруулаад гаргав�##� бид одоогийнхоос 2-4 дахин орлого олох боломжтой шүү.Бадмаанямбуугийн Бат эрдэнийн өргөн барьсан давхар АМНАТ бол Монголоо хорлосон хятадын Э/З ийг дэмжсэн бодлого болсон шүү.
Ба овогт батэрдэнэ монгол улсыг 3 удаа маш их хортойгоор хорлож бга хүн дээ
Үнэн шүү.30 жил баялагаа зөөж Хятадыг дэмжиж э/з ийг нь хөгжүүлээд одоо хятад хэнд ч гүйцэтгэдэггүй хөгжлөө.Монгол хэдэн наймаачид иргэдээ шулахаас өөрөөр хөгжсөн гүй ээ
Хятад өөрөө асар их газрын баялагтай. Манай экспорт тэдний хэрэгцээний 1%д хүрэхгүй. Юун Хятадыг хөгжүүлсэн эдр вэ. Ийм л мунхаг харанхуй цээжээ дэлдэгч нар дүүрэн байна даа
Өмхий бөх
Tegj l taarna
Za end l bair avch boldoggui yum shuu. Battsagaanii buuri. Baoshin barih burd yamar 1 yum boldog gazar shuu
Яанаа тийм байхаа. Тэнд байсан хүн эрүүл байж бгаад бурхан болсон. Юмтай газар шиг бна лээ.
Sunstei shuu shoron baisan gazar
Bitgii dawar sumya
Ах нь ч дүү нь ялгаа �##�га дөө
Яаа Тэнд циркийг самра�##� энд East-ыг самра�##� ай
Avilgal horoolliin erhiig buuhaasaa hedhen honogiin omno butsaaj sergeesen.
Энэ Долгорсүрэнгийн цадаж ханахаа мэдэхгүй шун�##�тай хүүхдүүдийг яанаа. Тэнгэр бурхан мэдэх байх
Гялзуулах юм аа. Саяхан л б�##�гас байсандаг. Мөнгөөр зодоод л байх шиг байна
Маш муу энергитэй газар гэсэн биздээ
МӨнгөтэй хүнюм даа
Ойлгомжтой хаанаас санхүүжээд байгаа нь
Орон сууц зөв
Хэлсэндээ хүрэлдээ Сумьяаа ахаа
Дээр үеийн шоронгийн буурин дээр барьсан орон сууцанд орж амьдрах хэрэггүй л болов уу! Олон хүнийг хорьж, тамлан зовоож эрүүдэн шүүж �##�ж хороосон газрын буурин дээр орон гэрээ төвхнүүлэх бус яваандаа муу юм л тохиолдох вий дээ!
Sumka xusagdanguutaa baaxan uuriin xyanaltand baisan gazraa zaraad baina gemeer l baina.
Энэ хулгайч өөрөө хаачив?
Сумкагийн хүмүүс бариж бгаа орон сууц шүү!
Өөр 3-4 гараш нүүлгэсэн газар юм барих гээд яваа шүү!
Энэ байранд тэнэг хүн л орох байх. Аймшигтай газар даа
Сум маань ч их сумтай шүүдээ.
Сумъяабазар санаагаа л хэлсэн байхад яагаад орон сууц барив Энд нэг төрийн эсэргүүнүүд бх шиг Монгол юу хийж бүтээмээр бхад элдвийн саад тотгор болох л юм ярих юм барилга дээр очиж шавар зөө цээж уужрах байх
Ханаж заддаггүй бэхд
Пүү ямар хурдан барьчихаа вэ
Нямбаатар тэр үед нь хотын дарга болсон бол цэцэрлэгт хүрээлэн босох л байлаа. Сумъяабазар хариуцлагагүй л бсан бна.
Төлгөн коммунист хувийн өмчийн газрыг хурааж чадахгүй.1937 он уу .түй май
Ноднин л төлөг байсан. Энэ жил ядахдаа шүдлэн, хяза�##�ан болоо байлгүй дээ. Үхсэний чинь хувийн өмч . Энэ газрыг тэд бий болгоо юу?! Газраа хурааж аваад буудах хэрэгтэй!
Хотын хөрөнгөөр б�##�гасыг нь нурааж цэвэрлэсэн биздээ тэр мөнгө буцаад хэний данс руу оров
Ажилаа мэдэхгүй даргын хэнээрхэл. ард иргэдэд нийх мундаг хүн болж харагдах гэсэн хууль журмаа мэдэхгүй. том. том ярьсан өнөөгийн улс төрчдийн үг ш дээ
Дооёоо зааны нэр өтөл насандаа ингэж баастай хутг�##�даж дуусах үйлийн лайтай байжээ хөөрхий!!!
Сэтгүүлч нь газрын эзэмших эрх, өмчлөх эрх 2-ын ялгааг мэддэггүй бололтой. Эзэмших эрхтэй газар бол улсын өмч, улс иргэнд тодорхой хугацаагаар түрээслүүлдэг гэсэн үг. Иргэн тодорхой хэмжээний төлбөр төлдөг. Харин өмчийн газар бол хувийн өмч. Энэ газар бол улсын өмч буюу эзэмших эрхтэй газар байсан учраас хотын дарга нь цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэж хэлсэн байх. Эзэмших газраа зориул�##�таар нь ашиглахгүй бол төр хурааж авна гэж эзэмших гэрээнд заасан байдаг
Хохь чинь. Ухаанаа уландаа гишгэсэн новшнуудад итгэдэг өөртөө гомд!!!!
Барилга барихад тохиромжтой газар шүү
buh shunaltai n medeej etseg ehiin shunal damnaj yvaa , harin Dembertserengiin huu surhii huulich mani bas l shunald idegdeed bn uu ? Aaviin neriig ingej harluulj bolohgui ymdaa !
Өөрийх нь л биз. Угийн худ�##�ч хүн шүү дээ.
Энэ хавийн суугчид тэгээд барилга баригдаж байхад таг дуугай л байгаад байсан юм уу!!!
Хархорин нэр холбогдоод ирэхээрээ л Сумкагийн хамаар�##� бүхий компаниуд гэсэн үг байлгүй дээ. Өвөрхангайхан биз дээ.
Өө хөөрхий бас зарчихаж
Ха ха нэг иймэрхүү луйварчид л дарга даам�##� хийгээд байдаг
Яах юу байхав дээ. Хуучин б�##�гасыг нь төсвийн хөрөнгөөр буулгуулахын тулд цэцэрлэгт хүрээлэнгийн үлгэр ярьж хжл амнаас бултсан байхгүй юж
СУМЬЯБАЗАРыг шийтгэхгүй юм уу
Уг газар одоогийн их хурлын гишүүн Тэмүүлэнгийн аав Эрдэнэтийн хулгайч Ч. Ганзоригтой холбоотой газрын маргаан үүсч Ч.Ганзориг луйвардаж авсан гэж хэдэн жилийн өмнө сонин хэвлэлээр нилээд шуугиж байсан даа
Чойжилсүрэнгээс авсан 3 тэрбумын 2 орон сууц нь багадаад байгаа юмаа даа
ёстой монголын номер нэг дайсан хулгайч болжээ Д,Сумьяабазар
Сурв�##�жлага гэж бичнэ шүү!
Тэр бөхчин чинь "авилг�##� хороолол" шигээ яг адилхан авч идээд, өөрөө сайн дураараа �######�сан нэрээр зугтчихсан ш дээ. Алив тэр нураана гээд шаагаад байсан "авилг�##� хороолол" яасан байна...?
БААСАНЖАВ ДАРГААС ХОЙШХИ Сумъяабазар хүртлэх захирагчид ер нь их зовлонтой улсууд хотын дарга гэдэг амархан ажил биш Улаанбаатарт хамаарагдах газрын хэмжээгээр сэтгэж ажиллах ёстой
Ингээд л буруу төлөвлөөд шаваад байхаар яаж бөглөрлөөс гарах вэ .
Ээ базарваань гэж тэгж хойд насандаа нүгэл үйлдээд яанам билээ. Үр хүүхэд ач зээ нар нь л шийтгэлийг нь үүрэх байх даа. Ямар шун�##�тай аавын үр хүүхдүүд болж төрөө вэ. Нүгэл үйлдсэн хүмүүс хэцүү шүү.
МАН-ын хулгайч худ�##�ч луйварчдын үнэн нүүр царай л энэ шүү дээ. Иргэдээ энэ хогнуудад хууртаж шороо үмхэхээ хэзээ больцгоох вэ? Одоо наад Оюун-эрдэнэ Нямбаатар хоёр чинь монголд газар өмчлөх, эзэмших асуудлыг хоёулханаа мэддэг болсон. Хуульд тийм өөрчлөлт орсон. Тэгээд наад хоёр хулгайч чинь усны эх, ой мод ногоон бүсэд байна гэдэг нэрээр иргэдийн газар эзэмших эрхийг цуцлаад эхэлчихсэн. Тэгээд өөрийн хамаар�##� бүхий хүмүүст олгож байгаа. Энэ нь хуулиар иргэдийн газар эзэмших эрхийг хулгайлж байна гэсэн үг шүү. Иймээс энэ орон нутгийн сонгуулиар энэ хулгайч дээрэмчдээс с�##�цгааяа.2
Бөх хүмүүсийн шун�##� яагаад ийм их юмбээ?
Энэ Сумьяа бөх сайхан аав ээжийн нэр нутгийн нэрийг баастсан мөнгөний төлөө арчаагүй муу авилгач юмаа.
Буулгасан зард�##� нь хотоос гарсан. Татвар төлөгчдийн мөнгөөр буулгаад хувийн компани барилгаа бариад