Эрдэмтэд: Цөмийн зэвсэг дэлхийг солирын мөргөлтөөс аварч магадгүй
Холливудын кино найруулагчид мөн эрдэмтэд цөмийн зэвсэг нь мөргөлдөх замдаа явж буй солироос дэлхийг хамгаалах ирээдүйтэй арга гэж бодож ирсэн. Тэгвэл бодоо АНУ-ын засгийн газрын байгууламж дахь судлаачид энэ санааг нухацтай авч үзэж эхэлсэн байна.
АНУ-ын цөмийн зэвсгийн аюулгүй байдлыг хангахаар ажилладаг Сандиа үндэсний лабораторийн физикчид цөмийн дэлбэрэлт солирыг “пуужин” болгон чиглэлийг нь өөрчилж болно гэж үзжээ. Цөмийн бөмбөгний улмаас үүссэн энерги нь солирын нэг талын гадаргууг олон мянган градус хүртэл халаана. Үүний улмаас хурдацтай тэлэх хийн бөмбөлөг үүсэж, солир өөр зүг рүү түлхэгдэх юм. Тооцооллоо зөв хийвэл энэ нь солирыг мөргөлдөх замаас нь гаргаж магадгүй.
Энэ талаарх судалгааг ахалж бичсэн доктор Нэйтан Мур “Ууршсан материал нь нэг тал руу харваж, солирыг өөр зүгт чиглүүлнэ. Яг л солирыг пуужин болгон хувиргаж байгаатай адил” гэжээ.
Үүнийг туршилт хийж шалгахын тулд Мур солирын хэсгийг цөмийн дэлбэрэлтээс ялгардагтай төстэй рентген туяанд шарсан байна. Солирыг унагааж, рентген туяагаар шарахад гадаргуу нь халж, ууршин тэлсний улмаас солир чиглэлээ өөрчилсөн аж.
Солирын мөргөлдөөн асар их хохирол учруулах эрсдэлтэй. 66 гаруй сая жилийн өмнө дэлхийг мөргөж, үлэг гүрвэлийн үеийг дуусгасан гэгддэг солир 10 гаруй км диаметртэй байсан гэгддэг. Гэхдээ үүнээс жижигхэн солир ч гэсэн их аюутай. 2013 онд ОХУ-ын Челябинск хотын дээр 20 метр диаметртэй солир дэлбэрсний улмаас 1,200 гаруй хүн бэртсэн юм.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tiim yum bolohguee
Орос улс удахгүй цөмийн зэвсгээ украйнд хаях хэрэгтэй. Тэгээд дайнаа дуусга. Энэ америк тэргүүтэй НАТО-гийнхан дайныг цөмийг дайн болгохыг хүсэж байгаа учраас орос ингэсэн нь дээр. Дэлхий нийтээрээ шатацгаа.
Чи очоод байлдаачэ.бид нар амьд явмаар бн
Muu yor2
wow
Болох юм нь болдгоороо болно биз санаа �##�даад байх зүйл үгүй