Нийгмийн

“Фитч” агентлаг ХААН Банкны зээлжих зэрэглэлийг B+ болгож сайжрууллаа

“Фитч” агентлаг 2024 оны есдүгээр сарын 20-ны өдөр ХААН Банкны зээлжих зэрэглэлийг нэг шатаар ахиулж B+; болгон, тогтвортой төлөвтэй үнэлсэн нь үйл ажиллагааны орчин сайжирч, санхүүгийн үзүүлэлтүүд сайн байгааг бататгалаа.

“ХААН Банк зах зээлд тэргүүлэгч байр сууриа хадгалж, ашигт ажиллагаагаар бусдаас тэргүүлэн, зээлийн багцын чанараа тогтмол сайн түвшинд байлгаж, өөрийн хөрөнгийн хүрэлцээгээ тогтвортой ханган ажиллаж байгаа зэрэг үзүүлэлтүүд нь зээлжих зэрэглэлийг ахиулахад голлон нөлөө үзүүлсэн” гэж “Фитч” агентлаг онцолсон байна.

Энэхүү үнэлгээ нь 2024 оны есдүгээр сарын 18-ны өдөр “Фитч” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B+” төлөвийг “Тогтвортой” болгож шинэчлэн зарласны дараа хийгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button