“Дэлхийн сансрын долоо хоног” Монгол улсад гурав дахь жилдээ зохиогдоно
WORLD SPACE WEEK буюу “Дэлхийн сансрын долоо хоног” нь 1999 онд НҮБ-н Ерөнхий Ассемблейгаас шинжлэх ухааны ололт амжилтыг нийгэмд таниулах шинжлэх ухааны салбарын хөгжилд оролцох олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор жил бүр зохиогддог билээ.
Энэ жилийн тухайд 10-р сарын 4-10-ны хооронд энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр тунхагласан ба өдгөө 100 гаруй орон гишүүнээр элсэн тогтмол арга хэмжээ зохион байгуулдгаараа алдартай юм.

Жил бүрийн энэ өдрийг зохион байгуулах болсон нь
- 1957 оны 10-р сарын 4-нд хөөргөсөн Спутник 1 хиймэл дагуулыг сансарт хөөргөсөн өдөр
- 1967 оны 10-р сарын 10-нд "Сансрын орон зайг ашиглах тухай гэрээ"-нд гарын үсэг зурсан тэмдэглэлт өдөр юм. Энэхүү гэрээ нь сансрын орон зайг энхийн зорилгоор ашиглах, бүх улс орнуудад нээлттэй байх, зэвсэггүй байлгах үндсэн хуулийн баримт бичиг болсон түүхтэй.

Дүдү шинжлэх ухааны музей нь “Дэлхийн сансрын долоо хоног “ арга хэмжээг Монгол орон даяар гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Уг өдөрлөгийн хүрээнд үүхэд залуучуудыг шинжлэх ухаанд сонирхон дурлах, сансар огторгуйн талаарх мэдлэгээ өргөжүүлэх боломжийг нэмэх зорилготой юм. “World Space Week” арга хэмжээ нь жил бүр өөр өөр сэдвийн хүрээнд зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн сэдэв “Сансар ба уур амьсгалын өөрчлөлт” билээ.

Энэ жил “World Space Week” Шинжлэх ухааны фестивалыг UG Arena-д долоо хоногийн турш зохиох байгуулах бөгөөд бүтэн өдрийн SpaceCon-г "SPACE & CLIMATE CHANGE" сэдвийн дор өргөжүүлж нийслэлийн ЕБС-ын сургуулиудад “Сансрын долоо хоног”-ийг тэмдэглэх юм. Үзэсгэлэнгийн хэсгийг сонирхоход 5000 төгрөг, Workshop хэсэг нь үнэ төлбөргүй бөгөөд өглөөний 10:00 цагаас оройны 20:00 цаг хүртэл энэ хэсэгт сансар огторгуй, шинжлэх ухааны талаар туршилт бүтээлүүд хийж сонирхолтой тайзны хөтөлбөрүүдийг үзэх боломжтой.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хүүхдүүдэд танин мэдэхүйн чиглэлээр үзүүлэх байж ямар үнэтэй юм бэ
50'000₮ биш 5000₮ шүү. workshop хэсэгт үнэ төлбөргүй үйлчилнэ